ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос 14 нь Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож, тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ


ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0