БЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Хятадын эрх баригчид ирэх онд бусад улс оронд нээлттэй байх бодлогоо үргэлжлүүлж, гадаад худалдааны татварын тогтолцоог оновчтой болгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Сангийн яам мэдээлжээ.
“Гадаад ертөнцөд нээлттэй байх, экспорт, импорттой холбоотой татвар болон төсвийн бодлогын бусад арга хэмжээг оновчтой болгох, “Нэг бүс, нэг зам” төсөлд оролцож буй улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шаардлагатай байна" гэж мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдлийг энэ оны ажлын үр дүн болон ирэх оны Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон Засгийн газрын хуралдааны дараа нийтэлжээ. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болсон хуралд тус улсын Сангийн сайд Лань Фоань оролцсон байна.
Хятадын эрх баригчид дэлхийн засаглалд, түүнчлэн "хоёр болон олон талт түвшинд санхүү, эдийн засгийн асуудлыг хэлэлцэхэд" идэвхтэй оролцохоор төлөвлөж байгааг тодотгосон байна. Түүнчлэн дотоодын хэрэглээ болон эрэлтийг дэмжих, тэтгэврийн насны иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахад илүү анхаарна.
2025 онд Хятадын эрх баригчдын шийдвэрлэх бас нэг гол зорилт бол үндэсний аж үйлдвэрт хийх шинэчлэл юм. Үүний тулд хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх, боловсролын салбарыг дэмжих, мөн жижиг бизнес эрхлэгчдэд таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Хятадын дээд удирдлага ажил эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн хамгааллын сүлжээг хөгжүүлэх зэргээр ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд тодорхой хүчин чармайлт гарган ажиллахаар төлөвлөсөн байна.
Хятадын эрх баригчид мөн хотожсон газрууд болон хөдөө орон нутгийн нэгдсэн хөгжлийг ахиулна гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Эрх баригчдын тавьсан чухал зорилтуудын дотор мөн ядууралтай тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зэрэг багтсан байна.
Хятад улс мөн ирэх онд экологийн соёл иргэншлийг бий болгох бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ. Үүнтэй холбогдуулан газар, ус, байгалийн бусад баялгийг сэргээж, нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг гол салбаруудыг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хятад улс нээлттэй бодлогоо үргэлжлүүлнэ |
2025-03-14 13:25:42
2025-03-14 11:03:52
2025-03-11 16:53:51
2025-03-15 15:35:00
2025-03-15 14:44:33
2025-03-14 15:33:40
2025-03-14 15:03:01
2025-03-14 14:51:34
2025-03-14 13:54:29
2025-03-14 13:50:30
2025-03-14 13:25:42
2025-03-14 12:30:49
2025-03-14 11:57:39
2025-03-14 11:50:21
2025-03-14 11:43:33
2025-03-14 11:25:05
2025-03-14 11:11:26
2025-03-14 11:03:52
2025-03-14 10:59:19
2025-03-14 10:49:55
2025-03-14 10:31:01
2025-03-14 10:15:20
2025-03-14 10:14:20
2025-03-14 10:10:52
2025-03-14 09:48:36
2025-03-14 09:43:11