Окинава мужид АНУ-ын цэргийн баазуудыг байрлуулснаас үүдэлтэй ачааллыг бууруулахын тулд Засгийн газраас авч буй арга хэмжээний хүрээнд тус муж дахь Америкийн тэнгисийн цэргүүдийг Гуам арал руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар Японы Батлан хамгаалахын сайд Окинава мужийн Наго хотын даргад танилцуулжээ.
Батлан хамгаалахын сайд Накатани Гэн Наго хотод очиж үг хэлэхдээ, логистикийн дэмжлэг үзүүлэх ангийн 100 орчим алба хаагчийг Гуам руу шилжүүлж эхэлсэн гэсэн байна. Тэрбээр энэ алхмыг маш чухал гэдгийг дурдаад, Засгийн газар АНУ-ын засаг захиргаатай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэж хэлжээ.
2006 онд Япон, АНУ-ын Засгийн газрууд Тэнгисийн явган цэргийн корпусын 4000 гаруй алба хаагчийг гэр бүлийнх хамт Гуам руу шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үе шаттайгаар хийж байгаа ажээ.
Наго хотын дарга Тогүчи Такэтойо мөн тус хотын Хеноко дүүрэгт АНУ-ын агаарын бааз барих асуудалд иргэд санаа зовниж байгааг шийдвэрлэхийг Н.Гэнээс хүсжээ. Уг баазад АНУ-ын тэнгисийн явган цэргийн хүчний “Futenma” агаарын станц байрлах төлөвтэй байна.
Цэргүүдийг шилжүүлж байгаа нь тэнгисийн явган цэргийн 9000 орчим алба хаагчийг Окинавагаас Гуам арал болон АНУ-ын Хавай муж улс руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм. Энэ ажиллагаанд 8.6 тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд үүнээс 2.8 тэрбум ам.долларыг нь Японы тал гаргах ажээ.
Гуам аралд мөн Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхний ашиглах төв байр, хуаран, сургалтын талбайг барьж байна.
| Америкийн тэнгисийн цэргүүдийг Окинавагаас шилжүүлж эхэлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20