Онц байдал зарлах тухай зарлигийг нь шалгаж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг тус улсын эрх баригчид даваа гарагт хоригложээ.
Парламентын сонсголын үеэр нэгэн хууль тогтоогч Юн Сог Ёлийг улс орноо орхин гарахыг хориглосон эсэхийг асуухад, Хууль зүйн яамны Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн комиссар Бэ Сан Ап “Тийм ээ, тэгсэн” гэж хариулжээ. Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигатай тэмцэх газрын дарга өмнө нь Юн Сог Ёлийг хилийн чанадад зорчихыг хориглохыг мөрдөн байцаагчдад даалгасан гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Юн Сог Ёль “Умард солонгосыг дэмжигч хүчнээс” ангижрахын тулд онц байдал зарласан гэж мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Гэвч энэ алхам нь улс орныг улс төрийн хямралд оруулжээ. Нийслэл Сөүлийн гудамж, парламентын ордны эргэн тойронд зэвсэглэсэн цэргүүдийг байрлуулсан нь ард түмнийг цочирдуулсан байна. Улс төрийн асар их дарамт шахалтад орсны дараа Ерөнхийлөгч маргаан дагуулсан шийдвэрээ хэдхэн цагийн дотор цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.
Юн Сог Ёль гаргасан шийдвэрийнхээ төлөө хүлцэл өчсөн боловч огцрох хүсэлт гаргаагүй юм. Сөрөг хүчний намууд Ерөнхийлөгчийг огцруулна гэж мэдэгдсэн боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч намын ихэнх хууль тогтоогч санал хураалтыг "бойкотлосны" улмаас түүнийг огцруулж чадаагүй байна.
Эрх баригч “Ардын хүч” нам /AХН/ мэдэгдэхдээ, “томоохон хагарал хуваагдал, эмх замбараагүй байдал”-аас зайлсхийхийн тулд уг санал хураалтыг "бойкотолсон" гэжээ. Тус нам “энэ хямралыг илүү эмх цэгцтэй, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ” гэдгээ мэдэгдсэн байна. Харин сөрөг хүчин Ерөнхийлөгчид импичмент зарлах шинэ саналыг энэ долоо хоногт дахин өргөн барихаа амлажээ.
Ерөнхийлөгчийг саатуулах боломжтой юу?
Ерөнхийлөгчид хилийн хориг тавихаас гадна, нөхцөл бүрдсэн тохиолдолд цагдаа нар түүнийг баривчлах боломжтой гэж Үндэсний цагдаагийн газрын ахлах ажилтан даваа гарагт “Associated Press” агентлагт мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч албан тушаалаа хашиж байх хугацаандаа халдашгүй дархан эрхтэй байдаг. Гэхдээ бослого гаргасан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдсан тохиолдолд хамаардаггүй байна. Үүнээс үзэхэд Юн Сог Ёлийг онц байдал зарлах зарлиг гаргасантай нь холбогдуулан цагдаа нар байцааж, саатуулж болно гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгчийн албан тушаалдаа байгаа цагт энэ нь боломжгүй гэж олон хүн үзэж байна.
Ням гарагт цагдаа нар Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг онц байдал тогтоох оролдлогод оролцсон хэргээр баривчилжээ. Тэрбээр богино хугацаанд үргэлжилсэн онц байдлыг зарлахад хүргэсэн гол хүнд тооцогдож байгаа аж. Түүний хувьд Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа хэдийнэ огцорсон юм.
| Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41