“Хятадын хакерууд АНУ-ын улс төрийн томоохон зүтгэлтнүүдийг тагнахын тулд тус улсын найман харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн сервер рүү халдсан хэмээн АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа” талаар Цагаан ордноос мэдэгдэв.
Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Энн Нойбергер сэтгүүлчдэд хэлэхдээ "Одоогоор бид эдгээр сүлжээнээс Хятадтай холбоотой хүмүүсийг бүрэн хассан гэдэгтээ итгэлгүй байна. Тиймээс харилцаа холбоо тасрах эрсдэлтэй" гэж анхаарууллаа. Хятадын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс зэрэг АНУ-ын улс төрийн өндөр албан тушаалтнууд болон Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын утсаар ярьсан мэдээллийг авсан талаар CNN өмнө нь мэдээлж байсан. АНУ-ын албаны хүмүүс “Харилцаа холбооны томоохон үйлчилгээ үзүүлэгчдэд Хятадын засгийн газрын хакеруудыг сүлжээнээсээ гаргахаар ажиллаж байгаа” гэдгээ мягмар гарагт мэдэгдэв. Мөн Verizon болон AT&T нь хакеруудын онилсон томоохон харилцаа холбооны операторуудын нэг гэдгийг мэдээлэв.
Холбооны мөрдөх товчооноос өнгөрсөн хавраас Хятадын хакерын үйл ажиллагааг шалгаж эхэлсэн тухай ч дурдлаа. Хакерууд хүмүүс хаана, хэзээ, хэнтэй харилцаж байсныг илэрхийлэх их хэмжээний утасны бичлэг хулгайлсан байна. Түүнчлэн тэд "Шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын хууль сахиулах байгууллагын хүсэлтэд хамаарах зарим мэдээллийг хуулбарласан" гэж Холбооны мөрдөх товчооны ахлах ажилтан хэлэв.
| "Хятадын хакерууд АНУ-ын 8 компани руу халдсан тул харилцаа холбоо тасрах эрсдэлтэй" гэж Цагаан ордноос мэдээллээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20