Канцлер Олаф Шольц Украинд өчигдөр /2024.12.02/ гэнэтийн айлчлал хийх үеэрээ олон зуун сая еврогийн үнийн дүн бүхий цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Энэхүү тусламжийг энэ онд багтаан Киевт илгээх төлөвтэй байгаа аж.
“Европ дахь Украиныг хамгийн хүчтэй дэмжигч нь Герман улс хэвээр байх болно гэдгийг би газар дээр нь тодорхой хэлмээр байна. Украинд он дуусахаас 650 сая еврогийн өртөг бүхий тусламж үзүүлнэ” гэж О.Шольц мэдэгджээ.
Герман бол Украины армийн томоохон хандивлагчдын тоонд багтдаг гэдгийг О.Шольц удаа дараа онцолсоор ирсэн ба гэхдээ зүүн төвийн үзэл баримтлалтай тэрбээр Киевт алсын тусгалтай пуужин илгээхээс татгалзаж байгаа юм. Энэ нь Германд ирэх хоёрдугаар сард болох ээлжит бус сонгуулийг өмнө тухайн асуудалд тун хашир хянамгай хандаж байгааг илэрхийлж байна.
Германы Канцлер Оросыг оролцуулсан Украины энх тайвны асуудлаарх хоёр дахь бага хурлыг зохион байгуулахыг сүүлийн хэдэн сарын турш уриалсаар иржээ. Оросын төлөөлөгчид оролцоогүй энх тайвны асуудлаарх анхны дээд хэмжээний уулзалт энэ оны зургаадугаар сард Швейцарьт болсон билээ.
Өнгөрсөн сард О.Шольц Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаа утсаар ярьсны дараа В.Зеленский хэлэхдээ, Путиныг тусгаарлах оролдлогыг сулруулсан гэж Канцлерыг шүүмжилж байв.
| "Украинд 650 сая еврогийн цэргийн тусламж үзүүлнэ" гэж Германы Канцлер Олаф Шольц мэдэгджээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38