Хятад улс автомат навигацийн чадамжтай анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. Шанхайн сансрын нислэгийн технологийн академийн хөгжүүлсэн уг хиймэл дагуул нь дэлхийг ажиглах үйл явцыг шинэ түвшинд гаргана. "Siwei Gaojing-2 03", "Siwei Gaojing-2 04" хиймэл дагуулуудыг "Long March-2C" пуужинд суурилуулан арваннэгдүгээр сарын хорин таванд Жиучиан хиймэл дагуулын төвөөс хөөргөлөө.
Газрын байнгын удирдлагад тулгуурлан маневр хийдэг ердийн хиймэл дагуулуудаас ялгаатай нь эдгээр шинэ хиймэл дагуул хүний оролцоогүйгээр тойрог замаа бие даан хадгалж, тохируулж чаддаг.
Ийм чадамжтай болгохын тулд синтетик диафрагмын радар зэрэг дэвшилтэт системийг ашиглажээ. Дэвшилтэт систем ашигласан тул "Siwei" хиймэл дагуулууд цаг агаарын бүхий л нөхцөлд өндөр нягтралтай радарын зураг авах боломжтой. Синтетик диафрагмын радарын технологи нь хиймэл дагуулд үүл, манан, харанхуйг нэвтлэх боломжийг олгодог. Энэ нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах, цэргийн тандалт хийх зэрэг өргөн чадамжтай.
Автомат ажиллагаатай байх нь хэд хэдэн давуу талтай. Энэ нь газрын байнгын хяналтыг багасгаж, үнэ цэнтэй нөөц, боловсон хүчнийг чөлөөлнө. Мөн хиймэл дагуулын хариу үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлж, үүрэг даалгаврын өөрчлөлт эсвэл гэнэтийн үйл явдлуудад хурдан дасан зохицох боломжийг олгодог.
"Siwei" хиймэл дагуулуудыг байгалийн нөөц, хотын аюулгүй байдал, онцгой байдлын менежмент, далай тэнгис зэрэг салбарт ашиглах юм. Тиймээс бүтээгчид зах зээлийн хэтийн төлөвтөндөө тун итгэлтэй байна.
| Хятад улс хүний оролцоогүй ажилладаг анхны хиймэл дагуулаа хөөргөлөө |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20