Кристиано Роналдо саяхан зодог тайлах талаараа ам нээжээ. Өдгөө 39 настай түүний хувьд өнгөрсөн долоо хоногт Португалын шигшээ багийн төлөө хоёр гоол оруулсан бөгөөд нэг гоолоо унаж татан цохиж, гайхалтай оруулсан билээ. Үр дүнд нь баг нь Польшийг 5-1 гэсэн харьцаатай хожиж, хэсгээ тэргүүлжээ.
Роналдо мэргэжлийн замналдаа нийт 910 гоол оруулаад байгаагийн 135 нь Португалын төлөө юм. Энэ улирлын Үндэстнүүдийн лигт л гэхэд таван гоол оруулсан үзүүлэлттэй.

Ирэх оны хоёрдугаар сард португал эрхэм 40 нас хүрнэ. Түүнийг нас ахих тусам хэзээ зодог тайлах вэ гэх асуулт хөлбөмбөг сонирхогчид гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ талаар ярихдаа "Хөлбөмбөгөөс зодог тайлах талаар гэвэл 2-3 жилийн дараа энэ бүхэн биеллээ олно. Гэхдээ хэлж мэдэхгүй юм. Үнэндээ би тоглоогүй шүү. Би одоо ч хөлбөмбөгөөс таашаал авч, тэр мэдрэмж, мөч бүрийг мэдэрч байна. Орноосоо босоод л бэлтгэлдээ явж, тоглолтод өөрийгөө бэлдэж байна. Энэ бүхнийг мэдрэхээ больсон цагт л ‘Үүнээс цааш би чадахгүй юм байна’ гэж хэлэх байх. Гайхалтай замналыг өнгөрүүлж байна. Одоохондоо ханах болоогүй байна" гэжээ.
Роналдо өнгөрсөн есдүгээр сард 900 гоолын босгыг давсан. Түүний дараагийн зорилго нь 1000 гоол гэнэ. Энэ талаараа Роналдо "Хэрэв та бүхэн надаас 1000 гоолд хүрэхийг хүсч байна уу гэж асуувал энгийнээр бол би хүсч байна. Гэхдээ энэ талаар бодохгүй байгаа. Тоглолтоос тоглолтод л анхаарлаа хандуулж байна. Гурван сарын дараа би 40 нас хүрнэ. Тиймээс тайван байж, таашаал авмаар байна. Би үүнийг л хийсээр ирсэн. Ялангуяа би шигшээ багийнхаа төлөө тоглох дуртай. Цугларалтад ирэхдээ дуртай. Гоол оруулж, сайн тоглолтоо харуулахыг хүсдэг. Өдөр өдрөөр, гоолоос гоолын хооронд би энэ мөчийг мэдэрдэг. 1000 гоол оруулах нь надад чухал биш" гэжээ.
| Роналдо: Би 2-3 жилийн дараа зодог тайлна |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02