ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ: " ОХУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, нийт иргэд, дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай найз нөхөд, түүнчлэн Орост стратегийн ялагдал авчрах боломжийн талаар хуурамч мэдээлэл хийсээр байгаа хүмүүст хандан мэдэгдэл хийж байна.
Америк, Британийн алсын тусгалын зэвсэг хэрэглэсний хариуд энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын нэг объектод нэгдсэн цохилт өглөө. Оросын хамгийн сүүлийн үеийн дунд тусгалын пуужингийн системүүдийн нэгийг буюу цөмийн бус хэт авианы төхөөрөмжөөр тоноглогдсон баллистик пуужингаар турших хэлбэрээр цохилт өгсөн.
Манай пуужингийн эрдэмтэд үүнийг "Орешник" гэж нэрлэсэн. Туршилт амжилттай боллоо.
Украины нутаг дэвсгэр дээр ЗХУ-ын үеэс хойшхи хамгийн том, алдартай аж үйлдвэрийн цогцолборуудын нэг болох Днепропетровск хотод өнөөг хүртэл пуужингийн технологи болон бусад зэвсгийг үйлдвэрлэдэг.
Европ, Ази Номхон далайн бүс нутагт дунд болон богино зайн тусгалтай пуужингуудыг үйлдвэрлэн байршуулах АНУ-ын төлөвлөгөөний хариуд бид дунд болон богино зайн тусгалтай пуужинг бүтээж байна.
ОХУ биш, харин АНУ олон улсын аюулгүй байдлын тогтолцоог сүйрүүлж, ноёрхогч санаархалтайгаа зууралдан тэмцсээр, дэлхий нийтийг дэлхийн мөргөлдөөн рүү түлхэж байгааг дахин онцлон хэлмээр байна.Бид бүхий л асуудлыг үргэлж энхийн замаар шийдэхийг эрмэлзэж ирсэн, одоо ч хэвээрээ. Гэхдээ бид үйл явдлын ямар ч өрнөл, эргэлтэд бэлэн байгаа. Үүнд хэн нэг нь эргэлзэж байгаа бол дэмий хэрэг. Бид үргэлж хариу барих болно" гэсэн байна.
| В.В.Путин: Орос биш, гагцхүү Америк олон улсын аюулгүй байдлыг зөрчиж байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20