ОХУ-ын ерөнхийлөгч Путин цөмийн хэрэглээний нөхцөлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийг ашиглах тухай шинэ нөхцөлүүдийг тогтоов.
Шинэ нөхцөлд зааснаар цөмийн зэвсэггүй улсаас хийх довтолгоог цөмийн гүрэн дэмжвэл ОХУ-руу хийсэн хамтарсан дайралт гэж үзнэ. Мөн Орос руу ердийн пуужин, нисэх онгоц, дроноор их хэмжээний довтолгоо хийх нь цөмийн хариу арга хэмжээ авах шалгуурыг хангах аж. Беларусьт халдах болон Оросын бүрэн эрхт байдалд ноцтой аюул учруулах бусад хүчин зүйл ч үүнд хамаарна. Цаашилбал, аль нэг бүлэглэл, эсвэл эвсэлд багтсан улс ОХУ руу дайрвал Москва үүнийг холбоотнуудад бүхэлд нь хамаатуулж үзнэ гэжээ.
Уг шинэчлэлтийг анх есдүгээр сард санал болгосон бөгөөд Украин дахь дайны 1000 дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд албан ёсоор тамга дарлаа. АНУ-ын алсын тусгалтай пуужинг Орос руу харвах зөвшөөрлийг өмнөх өдөр нь Украинд Вашингтоноос өгсөн байсан. Энэ шийдвэр нь АНУ болон түүний дагуулууд Оросын эсрэг байлдааны ажиллагаанд шууд оролцож байгааг илтгэнэ гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Шинэ нөхцөлийн зүйл заалтуудыг харвал цөмийн хариу арга хэмжээ авч болзошгүй улс орон, эвслийн тоо, цэргийн аюулын төрөл нэмэгджээ. Кремль энэ талаар зарлахдаа бусад улс орныг цөмийн өөрчлөлтийн нөхцөлүүдийг судлахыг уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
| Путин цөмийн хэрэглээний нөхцөлд өөрчлөлт орууллаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38