Дэлхийн хамгийн ядуу буюу дэлхийн нийт хүн амын 40 хувийнх нь гэр орон болсон 26 орон 2006 оноос хойш их хэмжээний өрөнд орсон гэж Дэлхийн банкны Ням гаригт нийтэлсэн тайланд харуулсан байна. Мөн эдгээр орнууд байгалийн гамшиг, геополитикийн нөхцөл байдалд өртөмхий байгааг онцолжээ.
Эдгээр орнуудад :
Дэлхийн банкны тайлбарласнаар эдгээр орнууд нь 2006 онтой харьцуулахад их хэмжээний өрөнд орж, төлөх боломжгүй хэмжээнд орсон. Өрийн ДНБ-д эзлэх дундаж харьцаа 72 хувь болж, иргэд нь өдөр тутмын хэрэглээний зардлаа хангаж чадахгүй байдалд хүрсэн байна. Түүнчлэн, "Covid-19" тахлаас хойш дэлхийн улс орнуудын эдийн засаг сэргэж байгаа ч тухайн 26 орны эдийн засаг улам муудсан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд байгалийн гамшиг мөн адил ноцтой нөлөөлж, ДНБ-ий жилийн дундаж хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалд хүргэсэн. Энэ нь дундаас доогуур орлоготой орнуудын алдагдлаас хамаагүй өндөр үзүүлэлт юм.
Эдгээр улс орнуудын гуравны хоёр нь зэвсэгт мөргөлдөөнтэй, эсвэл ихээхэн тогтворгүй байдалтай тулгарч байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хүндрэл учруулж буй. Дэлхийн банкны зөвлөж буйгаар, тус 26 орон татвар хураах тогтолцоогоо сайжруулж, төсвийн зарцуулалтыг илүү үр ашигтай болгосноор эдийн засгаа сэргээх замд орно. Түүнчлэн Дэлхийн банк "IDA"-аар дамжуулан эдгээр улсыг дэмжих зорилгоор 100 тэрбум ам.доллар босгохоор ажиллаж байгаа юм.
| Дэлхийн банк хамгийн ядуу 26 орныг нэрлэжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20