Аравдугаар сарын нэгний өдрөөс он дуустал үргэлжлэх цэрэг татлагаар зэвсэгт хүчиндээ 133,000 алба хаагч нэмэх зарлигийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин гаргасныг өчигдөр Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Алба хаах хугацаа өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй, хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлага хангасан 18-30 насны иргэд 12 сарын хугацаанд цэргийн алба хаахыг Оросын цэрэг татлагын хорооны тэргүүн, дэд адмирал Владимир Цимлянский тайлбарласан байна.
“Хугацаат цэргийн алба хаагчид шинэ бүс нутагт явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцохгүйг би баталж байна” гэж тэр ярьсныг Российская Газета сонин мэдээлжээ.
Оросын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сард Украинд эхлүүлсэн эзлэн түрэмгийлэх дайнаа “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байгаа.
Бас энэ дайны турш Украинаас эзэлж авсан газраа “шинэ бүс нутаг” гэж нэрлэдэг юм.
Өнгөрсөн сард Путин улсынхаа зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг 180 мянгаар нэмэгдүүлж, 1.5 саяд хүргэх зарлиг гаргаж байв.
Ингэснээр Оросын арми энэ үзүүлэлтээр дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг болох юм.
Эх сурвалж: Reuters
| ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ намар 133,000 алба хаагчийг хугацаат цэргийн албанд татах зарлиг гаргажээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38