Долдугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь үрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байв.
Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн үеэр хариуцлага алдсан орон нутгийн засаг захиргааны 20-30 өндөр албан тушаалтан цаазлуулсан гэх баримтыг Өмнөд Солонгосын TV Chosun суваг өчигдөр мэдээлжээ.
Долдугаар сарын сүүлээр болсон засгийн газрын шуурхай хуралдааны үеэр Ким Жон Ун хүлээсэн үүргээ умартаж, олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн албан тушаалтнуудыг хатуу шийтгэх тухай ярьж байсан юм.
Тухайн үед Пёняны хэвлэлүүд удирдагчийнхаа үерийн гамшгийн бүсэд ажиллаж буйг харуулсан гэрэл зургуудыг тарааж байсан ч хэчнээн хүний амь нас хохирсон талаар огт дурдахгүй байв.
Хятадын хил дагуух бүс нутаг энэ үерт хамгийн их хохирол амссан гэлцэж байгаа. Тухайлбал энэ нутагт 4,000 гаруй айлын орон сууц урсаж, 3,300 гектар газар, авто болон төмөр зам усанд автаж, 5,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлж байжээ.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын газар дээрх мэдээллийн мөрөөр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа өчигдөр бас мэдэгдсэн байна.
“Бид Хойд Пёнан болон Чаган мужид тохиосон үерийн гамшгийн улмаас Умард Солонгосын дэглэм хэд хэдэн албан тушаалтныг цаазалсан тухай хэвлэлд нийтлэгдсэн мэдээг анхааралдаа авсан. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярьжээ.
Эх сурвалж: NK News
| Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан тухай мэдээлжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20