"Парис 2024" олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд өчигдөр Японы бөх Юи Сүсакигийн 82 дараалсан ялалтад цэг тавьж, улмаар олимпын алтан медалийн төлөө шалгарч үлдсэн Энэтхэгийн тамирчин Винеш Погат өнөөдөр жиндээ орж чадаагүй тул хасагджээ.
Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны дүрмээр эхний өдөр бүх бөх жингээ үзүүлэх бол дараагийн өдөр нь дагах болон шигшээд шалгарсан тамирчин жингээ үзүүлэх ёстой. Энэ дүрмийн дагуу энэтхэг бүсгүй хоёр дахь өдрийн жингээ үзүүлсэн ч 100 грамм хэтэрсэн тул тэмцээнээс хасагдаж, олимпын медальгүй хоцорлоо.
Энэтхэг тамирчин жиндээ орохын тулд шөнөжин дугуй жийсэн ч нэмэр болоогүй гэнэ. Сүүлд нь үсээ хусуулсан ч жиндээ орж чадсангүй.
Ингэснээр эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд АНУ-ын Сара Хильдебрандт, Кубын Юснейлис Гусман нар алтын төлөө барилдахаар болж, дагах барилдаан хийх байсан Японы Юи Сүсаки, Украины Оксана Ливач нар хүрлийн төлөө хүч үзнэ.
Харин дүрмийн дагуу жиндээ орж чадаагүй тамирчин тэмцээний хамгийн сүүлийн байранд орсон гэж тэмдэглэгдэх юм.
| ПАРИС 2024: Энэтхэгийн Винеш Погат жиндээ ороогүй тул олимпын тэмцээнээс хасагдлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38