Украины дайн эхэлснээс хойш буюу 2022 оны хоёрдугаар сараас хойш орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо 8,871 хүрснийг Өмнөд Солонгосын хууль зүйн яамны төлөөлөгч өчигдөр хэвлэлд мэдээлжээ.
Энэ нь 2022 оны нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сар хүртэлх хугацааны тоо юм байна.
2021 оны турш Оросын ердөө 45 иргэн орогнол хүсэж байсантай харьцуулахад энэ нь маш өндөр өсөлт ажээ.
2024 он гарснаас хойш 2,083 хүсэлт буюу дунджаар сар бүр 416 хүсэлт хүлээж аваад буйг эх сурвалж мэдээлсэн байна.
Хэрвээ энэ хандлага үргэлжилбэл 2024 онд хүлээж авсан нийт хүсэлтийн тоо өнгөрсөн оны нийт 5,705 хүсэлтээс давах төлөвтэй байгаа гэнэ.
Гэхдээ дээрх албаны эх сурвалж аюулгүй байдлын үүднээс хүсэлтийн хэдэд нь зөвшөөрсөн талаар тоо баримт өгөхөөс татгалзжээ.
Өмнөд Солонгос улс орогнолын хүсэлтэд татгалзсан хувь хэмжээгээр хөгжингүй орнуудыг тэргүүлдэг.
Тухайлбал 2023 онд нийт 18,838 хүсэлт авсны дөнгөж 101-д нь зөвшөөрөл өгчээ.
Украины дайнтай холбоотой Оросоос гаралтай дүрвэгсдийн тоо бусад улс орнуудад ч нэмэгдэж байгаа.
2023 онд 57,000 гаруй Оросын иргэн дүрвэж ирснийг АНУ-ын Хил Хамгаалалт, Гаалийн алба мэдээлж байв. Энэ нь өмнөх оноос 13,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
2022 онд ОХУ-ын 2,861 иргэнээс орогнох хүсэлт хүлээж авч байсан Герман улс өнгөрсөн онд 7,663 хүсэлт хүлээж авчээ.
Эх сурвалж: Korea Times
| Украины дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгосоос орогнол хүссэн Оросын иргэдийн тоо бараг 9,000 хүрчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20