Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Албанийн Недим Бажрами Италийн хаалганд оруулсан гоолоор бүртгүүлсэн. Н.Бажрами ердөө 23 секундэд Жианлужи Доннаруммагийн хаалгыг мялаасан юм. Тэгвэл өнөөдөр Туркийн Мерих Демирал 57 секундэд эсрэг багийн хаалгыг мялааснаар хасагдах шатанд оруулсан хамгийн хурдан гоол болжээ.
Хоёр дахь тивийн аваргадаа оролцож буй албаничууд хэсэгтээ Италийн хаалганд эхний гоолыг оруулж, хэсэг сандаргасан. Италийн Федерико Димаркогийн хажуугаас "бэлэглэсэн" бөмбөгийг Недим Бажрами гоол болгоход ердөө 23 секунд шаардлагатай байв.
Энэ гоол ЕАШТ-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолоор бүртгэгдсэн юм.
Тус тэмцээний түүхэнд хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Туркийн Мерих Демирал толилуулав. Турк эхний довтолгоогоор булангийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж, Арда Гүлерийн дамжуулалтаар М.Демирал багаа тэргүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
Хэсгийн шатны эхний хоёр тоглолтод сэлгээнд суусан "ЦСКА Москва" багийн тоглогч Дмитри Кириченког дасгалжуулагч Георгий Ярцев Грекийн эсрэг гараанд гаргасны хариуг 67 секундэд харуулж байв. Энэ гоол сүүлийн 20 жил тивийн тэмцээний хамгийн хурдан гоолын жагсаалтыг тэргүүлсэн билээ.
Эхний тоглолтод Словакт хожигдож дуулиан тарьсан Бельгийн "Улаан чөтгөрүүд" Румыныг заавал хожих даалгавартай талбайд гарсан. Английн "Аштон Вилла"-д хүчин зүтгэдэг хагас хамгаалагч Юри Тилемансын цохилтыг Румыны хаалгач Флорин Нита хаах боломж гарсангүй.
Гурван жилийн өмнө Шведүүд Польшийг ялснаар хэсгээ тэргүүлж байв.
Тивийнхээ тэмцээнд анх удаа хүч сорьсон Гүрж хүчирхэг Португалын шигшээг 2:0-ээр хожсоноор эхний тэмцээндээ хасагдах шатанд шалгарсан түүхтэй. Тус багийн гол од, Италийн "Наполи"-д данстай Хвича Кварацхела эхний гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.

Германы "Лейпциг" клубын дани хагас хамгаалагч Юссеф Поулсен Бельгийн эсрэг эхний гоолыг оруулсан ч "Улаан чөтгөрүүд" өрсөлдөгчөө 2:1-ээр илүүрхсэн билээ.
Польшийн довтлогч Роберт Левандовски 100 дахь секундэд Португалийн хаалгыг мялааснаар аваргуудыг багагүй сандаргасан удаатай. Тоглолтын 33 дахь минутад Ренато Санчес тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор дараагийн шатанд шалгарснаар Португал аваргалах замаа зассан түүхтэй.
"ЕВРО 2020" тэмцээний шигшээд Английн Люк Шау эхний гоолыг хоёр хүрэхгүй минутын хугацаанд шигтгэсэн. Английн "Манчестер Юнайтед" багт зүтгэдэг хамгаалагч Л.Шау шигшээдээ оруулсан эхний гоол нь энэ байв. Гэвч Итали хоёрдугаар хагаст тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор аваргын цом хүртсэн билээ.

Ирландчууд эхний довтолгооноор торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олж авснаар Робби Брэди Францын хаалганд эхний гоолыг оруулсан. Гэвч Антуан Гриззманы хоёрдугаар хагаст оруулсан хоёр гоолын ачаар францчууд дараагийн шатанд шалгарсан юм.
Эх сурвалж: uefa
| Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41