Татварын шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн Кени улсын иргэд өчигдөр цагдаагийн хүчтэй мөргөлдөж, нийслэл Найроби хот дахь парламентын байрны нэг хэсгийг галдан шатаасан байна.
Мөргөлдөөний үеэр цагдаа нар хамгийн цөөндөө таван хүнийг буудан хөнөөжээ.
Мягмар гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ дорнод Африкийн Кени улсын ерөнхийлөгч Уилльям Руто “улс оронд тогтворгүй байдал үүсгэх зорилготой аюултай гэмт хэрэгтнүүдийн аливаа оролдлогыг бүх аргаар таслан зогсооно” гэж анхааруулсан байна.
Тэрбээр зэвсэгт хүчнийг дэг журам тогтоох зорилгоор дайчлах шийдвэр гаргажээ.
Зарим төрлийн татварын хэмжээг нэмэгдүүлэх санал бүхий хуулийн төсөл сүүлийн хэдэн өдөр Кенийн иргэдийг бухимдуулж байсан нь парламентаар батлагдсаны дараа тэсэрсэн юм.
Хилэгнэсэн иргэд өчигдөр парламентын байранд дайран орохдоо эд зүйлсийг эвдэн сүйтгэж, гал тавьсан байна.
Энэ үеэр парламентын спикерийн эрх мэдлийг бэлгэддэг ёслолын алх хулгайд алдагджээ.
Парламентын ордныг чөлөөлөхийн тулд цагдаа нар жинхэнэ сумтай галт зэвсэг хэрэглэсэн байна.
Энэ үеэр таван хүн алагдсан тухай Кенийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг мэдээлжээ.
“Зарим зүйлийг ойлгоход үнэхээр хэцүү байна. Тухайлбал талх яагаад 16 хувийн татвартай болж байгаа, ариун цэврийн хэрэглэлээс яагаад татвар авдаг болж байгааг ойлгохгүй байгаа” гэж тэмцэгчдийн нэг BBC сувгийн сэтгүүлчид ярьсан байна.
Резинэн суманд оногдсон хэдэн зуун хүн шархадсан тухай мэдээ ирж байна.
Найроби хотын нэг сүмд шархадсан иргэдийг эмчлэх түр эмнэлэг нээгджээ. Гэвч цэргүүд тэндээс эмч нарыг албадан гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Кенийн ерөнхийлөгч асан Ухуру Кенятта яриа хэлэлцээгээр маргаанаа шийдвэрлэхийг талуудад уриалаад одоогийн удирдагчдад “эрх мэдлийг ард түмэн олгосон” болохыг сануулжээ.
Засгийн газар эхлээд хуулийн төслийг өөрчлөх санал гаргасан бол тэмцэгчид бүхлээр нь буцаахыг шаардаж байна.
Эх сурвалж: BBC
| Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн Кенийн иргэд парламентын ордондоо гал тавьжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20