Ням гарагт Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин телевизээр ярихдаа өнгөрсөн долоо хоногт Пёнянд байгуулагдсан ОХУ-БНАСАУ-ын гэрээний талаар тус улсын албан ёсны байр суурийг илэрхийлжээ.
Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Пёнян хотод хоёр улсын иж бүрэн стратеги түншлэлийн гэрээг байгуулж, аль нэг улс нь түрэмгийлэлд өртвөл харилцан зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр тохиролцсон юм.
Ингэснээр Украины дайнд ашиглах зэвсгийг ОХУ-д Умард Солонгос нийлүүлэх, Оросын талаас өндөр нарийвчлалтай цохилтын зэвсэг Умард Солонгост нийлүүлэх боломж нээгдэж байгаа.
Өмнөд Солонгосын хувьд өнөөдрийг хүртэл Украинд зэр зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан юм.
Харин Москва-Пёняны шинэ түншлэл Сөүлийн эрх баригчдын энэ байр суурийг өөрчлөхөд хүргэж байна.
“Бүх зүйл Оросын талын цаашид хийх алхмаас хамаарахыг би онцгойлон хэлмээр байна. Хэрвээ Орос улс Умард Солонгост өндөр нарийвчлалтай зэвсэг нийлүүлбэл бидэнд ямар нэг хязгаарлалт байхгүй болно” гэж KBS телевизэд өгсөн ярилцлагадаа Чан Хо Жин хэлжээ.
Энэ нь хэрвээ Орос улс “улаан шугамыг давбал” Өмнөд Солонгосын тал Украинд зэвсэг нийлүүлж эхэлнэ гэсэн үг юм.
Умард Солонгостой гэрээ байгуулсныхаа маргааш Путин хэрвээ Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргавал энэ нь Өмнөд Солонгосын хувьд “маш том алдаа” болохыг анхааруулж байв.
Чан өчигдөр ярихдаа “Хэрвээ Өмнөд Солонгос-Оросын харилцааг хэвийн болгохыг хүсэж байгаа бол Орос улс ч бас өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргах ёстойг би хэлмээр байна” гэжээ.
Эх сурвалж: Yonhap News
| Украинд зэвсэг нийлүүлэх эсэх нь Оросын дараагийн алхмаас хамаарахыг Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02