Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам өнөөдөр тус улс дахь ОХУ-ын элчин сайдыг дуудан уулзаж, хэдхэн хоногийн өмнө Умард Солонгостой байгуулсан гэрээний мөрөөр эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ.
Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хоёр улс харилцан нэгнээ гаднын түрэмгийллээс хамгаалахад зэр зэвсгээр туслах гэрээг Пёнян хотод байгуулсан юм.
Гадаад хэргийн дэд сайд Ким Хон Кюн тус улс дахь ОХУ-ын элчин сайд Георгий Зиновьевийг дуудаж уулзахдаа энэхүү гэрээтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлэхээр болсныг дипломат эх сурвалж мэдээлжээ.
Үүнээс гадна уг гэрээтэй холбогдуулан Өмнөд Солонгосоос Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн асуудлаар дэд сайд ОХУ-ын талд байр сууриа тодорхой илэрхийлэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.
Өчигдөр Сөүл хотод болсон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдааны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Чан Хо Жин тус улс Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаар байр сууриа эргэж харахаар болсныг мэдээлсэн юм.
Одоогоор Өмнөд Солонгосын эрх баригчид Украинд зэр зэвсэг нийлүүлэхгүй, зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бодлого баримталдаг.
Чан Хо Жиний мэдэгдлийн дараа Вьетнам улсад айлчилж буй ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэрвээ Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргавал энэ нь Өмнөд Солонгос улсын хувьд “маш том алдаа”
болохыг анхааруулсан юм.
Эх сурвалж: Yonhap News
| Өмнөд Солонгос өнөөдөр Умард Солонгостой байгуулсан гэрээтэй холбогдуулан Оросын талд эсэргүүцэл илэрхийлнэ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20