Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харийн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалах гэрээг Пёнян хотноо байгуулжээ.
Хоёр удирдагчийн уулзалтын дараа Путин уг гэрээг байгуулснаа зарласан байна.
Тэрбээр 24 жилийн дараа Умард Солонгост айлчлан ирсэн юм.
Ийм гэрээ байгуулснаар Солонгосын хойгт ямар нэг мөргөлдөөн гарвал Орос улс Пёнянд туслах, Москвагийн Украинд явуулж буй дайнд Умард Солонгос ил тод туслах боломж нээгдэж болзошгүй байна.
Путин, Ким нар өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнодод уулзсан юм. Энэ уулзалтаар Умард Солонгос сум, зэвсгийн нөөцөөр ОХУ-д туслах, хариуд нь Оросын тал сансрын технологи шилжүүлж өгөх тохиролцоонд хүрсэн гэж ажиглагчид үздэг.
Тэр үеэс хойш Умард Солонгосын пуужин, их бууны сумыг Оросын арми Украинд хэрэглэж байгаа нь олон баримтаар тодорхой болсон.

Гэхдээ сүүлийн өдрүүдэд Өрнөдийн орнууд өөрийн нийлүүлсэн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрлийг Украины армид өгсөн нь Путиний хувьд том асуудал болоод байгаа.
Өчигдөр Пёнянд үг хэлэхдээ Путин үүнийг олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилсэн юм.
Тэр бас Орос, Умард Солонгос хоёр улс Өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхээр болсныг мэдэгджээ.
Ким Жон Ун энэ үеэр хоёр улсын харилцаа “шинэ өндөр түвшинд” шилжсэнийг сайшаагаад Оросын Украинд явуулж буй дайныг “бүрэн дэмжиж” байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
| Орос, Умард Солонгос улсууд харийн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалахаар тохиролцов |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20