Өчигдөр буюу Мягмар гарагт Nvidia компанийн хувьцааны ханш 4 орчим хувиар өссөний үр дүнд зах зээлийн үнэлгээ нь $3.3 их наядад хүрлээ.
Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байна.
Энэ сарын эхээр Nvidia нь үнэлгээгээр Apple компанийг гүйцсэн бол өчигдөр Microsoft компанийг гүйцжээ.
Өнгөрсөн долоо хоногт Apple энэ үзүүлэлтээр хэсэгхэн хугацаанд Microsoft-ийг ардаа орхиж байв.
Хиймэл оюуны технологийн хөгжлийн үр шимийг хамгийн түрүүнд хүртэгсдийн нэг Nvidia юм. Тус компанийн үйлдвэрлэдэг хагас дамжуулагч чипүүд хиймэл оюуны гол тархи болдог тул эрэлт нь маш өндөр байгаа.
Тухайлбал H100 хурдасгуурын өндөр эрэлт өнгөрсөн онд Nvidia компанийн орлогыг 125 гаруй хувиар өсгөсөн юм.
Хиймэл оюуны хөгжлийн үр шимийг түрүүлэн хүртэж буй бас нэг компани нь Microsoft. ChatGPT платформыг хөгжүүлэгч OpenAI компанид хөрөнгө оруулж, түнш нь болсноор тус компани зах зээлийн үнэлгээгээр Apple-тай өрсөлдөх хэмжээнд хүрсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Apple бас хиймэл оюуны технологийг бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэх төлөвлөгөөг зарласнаар хувьцааны ханшаа өсгөөд байна.
“Ирэх жил зах зээлийн үнэлгээгээ $4 их наядад хүргэх уралдаан Nvidia, Apple, Microsoft компаниудын дунд өрнөнө гэдэгт бид итгэлтэй байна” гэж Wedbush Securities компанийн шинжээч Даниэл Айвс бичжээ.
Nvidia-гийн хувьцааны өсөлт тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Женсэн Хуаныг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болгоод байна.
Энэ он гарснаас хойш түүний хувийн хөрөнгийн хэмжээ $70 гаруй тэрбумаар өсөж, $115 тэрбумд хүрснийг Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалт харуулж байгаа.
Хөрөнгө нь ийм хурдтай өссөн өөр тэрбумтан одоогоор байхгүй байна.
“Улам олон аж ахуйн нэгж, хэрэглэгчид Аж Үйлдвэрийн Дөрөвдүгээр Хувьсгалд амжилттай шилжихтэй зэрэгцэн Nvidia компанийн GPU (Graphics Processing Unit) чипүүд нь үндсэндээ технологийн салбарын шинэ алт, газрын тос болоод байна” гэж Айвс дүгнэжээ.
Эх сурвалж: Bloomberg
| Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч Nvidia дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02