Сүүлийн жилүүдэд Умард Америк, Европ даяар үзэгдэх болсон нууцлаг биет АНУ-ын Невада мужийн цөлд дахин гарч иржээ.
Лас-Вегас хотын цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын хойд талын цөлд эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байхдаа газарт зоогдсон тэгш өнцөгт хэлбэртэй, гялалзсан металл хөшөөг илрүүлсэн байна.
“Бид маш олон хачирхалтай зүйлтэй тааралдаж байсан… Гэхдээ үүнийг хар даа!” гэж Лас-Вегасын цагдаагийн алба Даваа гарагт сошиал хуудсандаа бичээд биетийн зургийг нийтэлжээ.
Хамгийн анхны ийм биет 2020 онд АНУ-ын Ютагийн цөлд илэрч, дэлхий нийтийг гайхшируулж байсан юм.
Олон хүн үүнийг 1968 оны Стэнли Кубрикийн “2001: A Space Odyssey” уран зөгнөлт кинонд гардаг харь гарагийн биетүүдтэй адилтгаж байв. Ийм биетүүд хүн төрөлхтөнд үсрэнгүй хөгжил авчирч байгааг уг кинонд үзүүлдэг юм.
Дараа нь Нидерланд, Польш, Румын, Канад, Их Британид ижил металл хөшөөнүүд гарч ирж байжээ.
Эх сурвалж: AFP
| Нууцлаг металл хөшөө Невадагийн цөлд дахин гарч иржээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38