Тесла компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2018 онд бизнесийн үр дүнгээс хамаарч тус компанийн гүйцэтгэх захиралд $56 тэрбумтай тэнцэх урамшуулал олгох шийдвэр гаргаж байжээ.
Энэ бол Америкийн бизнесийн түүхэнд байгаагүй өндөр шагнал бөгөөд шийдвэр Тесла компанийн хувь эзэмшигчдийн дунд маргаан дэгдээгээд байгаа.
АНУ-ын Делавар мужийн шүүх энэ оны эхээр уг шийдвэрийг нийт хувьцаа эзэмшигчдийн хувьд шударга бус, “ойлгомжгүй их хэмжээний мөнгө” гэсэн үндэслэлээр хориглож байв.
Энэ долоо хоногт дээрх асуудлаар Тесла компанийн хувь эзэмшигчдийн дунд санал хураалт зохион байгуулагдах юм.
Тэгвэл Тесла компанийн томоохон хувь эзэмшигчдийн нэг Норвегийн засгийн газрын баялгийн сан ийм хэмжээний урамшуулал олгохыг эсэргүүцэж байгаагаа Бямба гарагт мэдэгджээ.
Хөрөнгийн зах зээлийн эх сурвалжийн мэдээллээр тус сан Тесла компанийн найм дахь том хувь эзэмшигч юм байна.
Норвегийн баялгийн санг удирддаг NBIM (Norges Bank Investment Management) байгууллагаас гаргасан мэдэгдэлд хэдийгээр 2018 оноос хойш Илон Маскийн хийж бүтээсэн зүйлд талархаж байгаа ч “Бид шагналын нийт хэмжээ, гүйцэтгэлийг үнэлэх хүчин зүйлс, бүтэц, үндэслэл, гол хүнтэй холбоотой эрсдэлийг бууруулах чадвар зэрэгт санаа зовж байна. Бид энэ болон бусад сэдвээр Тесла компанитай бүтээлч яриа хэлэлцээг үргэлжлүүлэх болно” гэжээ.
Норвегийн сан $7.7 тэрбумтай тэнцэх үнэлгээ бүхий Тесла компанийн 0.98 хувийг эзэмшдэг юм байна.
$1.7 их наядын хөрөнгөтэй тус сан дэлхийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй нийт хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг.
2022 онд ажилчдын хөдөлмөрийн эрхийг хүндэлж, үйлдвэрчний эвлэл байгуулах боломж олгохыг Тесла компанид уриалсан тогтоол хувьцаа эзэмшигчид гаргахад Норвегийн сан дэмжиж байжээ.
Тесла компанийн хувьд Скандинавын орнуудад хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэлээд асуудалтай тулгараад байгаа. Тухайлбал Швед улс дахь тус компанийн механикчид хөдөлмөрийн маргааны улмаас аравдугаар сарын 27-нд ажил хаясан нь одоо болтол үргэлжилж байна.
Делавар мужийн шүүх Маскийн урамшуулалд хориг тавьсны дараа Тесла компани бүртгэлээ Техас муж руу шилжүүлсэн юм.
Зургаадугаар сарын 13-ны өдөр болох хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хурлаар Маскийн урамшууллаас гадна төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дахин томилох, Маскийн дүү Кимбалыг удирдах зөвлөлд томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Reuters
| Тесла компаниас авах Илон Маскийн $56 тэрбумын урамшууллыг Норвегийн баялгийн сан эсэргүүцэхээ мэдэгдэв |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 16:51:53
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41