Бямба гарагт Израилийн арми Газын зурвас дахь Нусейрат дүрвэгчдийн хуарангаас Хамас зэвсэгт байгууллагад барьцаалагдсан дөрвөн хүнийг чөлөөлөх байлдааны тусгай ажиллагаа явуулсан юм.
Үүний үр дүнд 26 настай Ноа Аргамани, 22 настай Алмог Мэйр Ян, 27 настай Андрей Козлов, 41 настай Шломи Зив нарыг барьцаанаас чөлөөлж, Израильд авчирчээ.
Нова хөгжмийн наадамд оролцож байсан тэд өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамасын гишүүдэд барьцаалагдсан юм.
Агаарын цохилтоор дэмжүүлж, ширүүн буудалцааны дор болсон аврах ажиллагааны үеэр 100 хүрэхгүй тооны хүн амь үрэгдсэн тухай Израилийн зэвсэгт хүчин мэдээлж байв.
Харин Газын зурвас дахь Хамасын засаг захиргаа дээрх ажиллагааны улмаас 274 палестин хүн алагдсаны дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд олон байсныг сүүлд мэдээлжээ.
Өнгөрсөн Бямба гарагийг тэд Газын зурваст дайн эхэлсэн цагаас хойших хамгийн олон палестин хүн алагдсан өдрүүдийн нэг гэж дүгнэсэн байна.
Олон сарын турш барьцаанд байсан хүмүүсийг аварсан үйл явдлыг Израильд баяр хөөртэй хүлээж авсан бол олон улсын хамтын нийгэмлэг гэм зэмгүй хүмүүсийн амь насыг олноор нь золиосолсныг шүүмжилцгээжээ.
Тухайлбал Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел “Энгийн иргэдийг дахин олноор нь хядсан тухай Газаас ирсэн мэдээ аймшигтай байна” гэж сошиал хуудсандаа бичээд уг үйлдлийг хамгийн хатуугаар буруушааж байгаагаа мэдэгдсэн юм.
Хоёр цаг үргэлжилсэн аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд хэрэгжиж, тусгай хүчний нэг алба хаагч шархадсан нь сүүлд эмнэлэгт нас барсныг Израилийн батлан хамгаалах яам мэдээлжээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт халдах үеэр 200 гаруй хүн хулгайлагдсанаас 120 орчим нь одоо болтол Газын зурваст барьцаанд байгаа гэсэн мэдээлэл бий.
Эх сурвалж: BBC
| Израилийн арми дөрвөн барьцааны хүнийг суллахын тулд 274 палестин хүнийг алсан тухай Газын эрх баригчид мэдээллээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02