Хиймэл оюуны технологийн хөгжил Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсэн Хуаныг рок одын хэмжээнд алдаршуулж байна.
Түүний үүсгэн байгуулалцсан компани хиймэл оюуны технологийн гол тархи болсон хагас дамжуулагч чипийг зохион бүтээж, үйлдвэрлэдэг юм.
Дэлхийн технологийн аварга компаниуд Nvidia компанийн бүтээгдэхүүнүүдийг ахиухан нөөцөлж авахын тулд хоорондоо өрсөлдөж байна.
Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг саяхан Женсэн Хуаныг “Технологийн салбарын Тэйлор Свифт” гэж өргөмжилсөн юм.
Олны хүндлэлийг хүлээхэд түүний таних тэмдэг болсон буурал үс, савхин хүрэм бас нөлөөлдөг гэж зарим судлаачид үзэж байна.
“Тэр шууд утгаараа рок од шиг алдаршиж байна. Nvidia компанийн Сан Хосед болсон чуулган цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан. Цэнгэлдэхэд хүмүүс багтахгүй чихцэлдэж, орж чадаагүй хүмүүс гадаа нь зогсож байлаа. Яг л рок концерт шиг” гэж технологийн шинжээч Боб О’Доннел ярьжээ.

Хуан компаниа 1993 онд үүсгэн байгуулалцсан юм. Эхэн үедээ график, компьютер тоглоомд зориулсан чип үйлдвэрлэдэг байсан Nvidia сүүлдээ хиймэл оюуны технологид төвлөрөх болжээ.
2022 оны сүүлээр ChatGPT платформд зах зээлд нэвтэрснээр Nvidia компанийн бүтээгдэхүүний эрэлт эрс өссөн юм.
ChatGPT платформ нь Nvidia компанийн 10,000 ширхэг GPU график процессороос бүтсэн супер компьютер дээр сургагдсан байна.
Саяхан Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ $3 их наядыг давж, Apple компанийг гүйцэж, дэлхийд хоёрт жагсах болсон.
Гэхдээ удахгүй Майкрософтыг гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоход ойрхон байгаа.
61 настай Хуан сүүлийн 20 гаруй жил савхин хүрмээс салаагүй гэдэг.
Одоо тэр Америкийн загвар зохион бүтээгч Том Фордын $9,000-ийн үнэтэй байкерын хүрмийг өмсөж байгаа.
Тэр бүр халуун дулаан уур амьсгалтай Сингапурт очихдоо ч хүрмээсээ салаагүй юм.
“Савхин хүрэм нь дүрмээс гадуур тоглогч, өөрөөр сэтгэгчийн статусыг илэрхийлж байна. Женсэний өвөрмөц хэв маяг түүнийг энгийн, ойр дотно энергитэй харагдуулдаг” гэж стилист Сера Мурфи тайлбарлажээ.
“Дүрэмт хувцас” хэв маяг нь тухайн хүний удирддаг компанийн тогтвортой байдлын имижийг өсгөдөг байж болзошгүйг тэр бас хэлсэн байна.
“Хүмүүс удирдагчаас тууштай байдлыг хүсдэг. Дүрэмт хувцас хэв маягаар хувцаслах нь урьдчилан тааварлахад хэцүү зах зээлд аливаа зүйлд итгэх боломжийг олгодог” гэж тэр тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC
| Nvidia компанийн гүйцэтгэх захирал технологийн салбарын “Тэйлор Свифт” болжээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02