Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо өнгөрсөн тавдугаар сарын засгийн газрын хуралдааныхаа дараа Хандлова хотод олны өмнө гарч ирэх үедээ зэвсэгт этгээдэд буудуулж хүнд шархадсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тавдугаар сарын 15-нд Р.Фицог ойрхноос дөрвөн удаа буудсан бөгөөд халдлага үйлдсэн этгээд нь 71 настай Юрай Ч гэгч болохыг тогтоогоод байсан юм. Түүнийг санаатайгаар хүний аминд хүрэхийг завдсан гэх үндэслэлээр буруутгаж, цагдан хориод байгаа.
Тэгвэл Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо амь насанд нь халдах оролдлого гарснаас хойш анх удаа мэдэгдэл хийх үеэрээ өөрт нь халдсан этгээдийг сөрөг хүчний намын идэвхтэн хэмээн тодорхойлжээ. Ерөнхий сайд фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ, өөрийг нь буудсан этгээдийг үзэн ядахгүй гэдгээ хэлээд, үүрэгт ажилдаа зургаадугаар сарын сүүлчээс аажмаар эргэн орно хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
Р.Фицо мөн тавдугаар сарын 31-нд гэрийн эмчилгээнд шилжих хүртэл хоёр удаа удаан үргэлжилсэн мэс засал хийж, биеэ тэнхрүүлэхэд нь тусалж байсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ. Өдгөө Словакийн Ерөнхий сайдаар гурав дахь удаагаа ажиллаж байгаа Р.Фицо өмнө нь 2006-2010, 2012-2018 онуудад уг албан тушаалыг хашиж байв. Гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан тэрбээр Москвад буулт хийхийг Украинд уриалсны дараа Словак-Украины харилцаа илт мууджээ.
Эх сурвалж: CBS news
| Словакийн ерөнхийлөгч Роберт Фицо өөрийг нь буудсан этгээдийг уучилна гэж мэдэгджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20