Ням гарагт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Иран улсын ерөнхийлөгчийн оршуулах ёслол Пүрэв гарагт Машхад хотод болжээ.
63 насандаа таалал төгссөн ерөнхийлөгч Эбрахим Райси нь 85 настай Ираны шашны дээд удирдагч Али Хаменигийн залгамжлагч болох ирээдүйтэй хүн гэгдэж байсан юм.
Ираны дараагийн ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд товлогдсон байна. Энэ хооронд үндсэн хуулийн дагуу дэд ерөнхийлөгч Мохаммед Мохбер үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
Райсигийн оршуулгын ёслолд Ираны засгийн газар, шашин, зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцсон байна.
Талийгаач ерөнхийлөгч нийслэл Тегеранаас зүүн зүгт 900 км зайтай оршдог Машхад хотын уугуул юм.

Есдүгээр зуунд амьдарч байсан номлогч Али Аль Резагийн бунхан байрладаг тул Машхад нь Иран дахь Исламын шашны хамгийн ариун газарт тооцогддог.
Райсийг өчигдөр Аль Резагийн алтадсан дээвэртэй бунханд оршуулжээ.
Азербайжантай залгаа хилийн ойролцоо уулархаг нутагт гарсан ослын үеэр нисдэг тэрэгний найман зорчигч амиа алдсаны дотор Эбрахим Райсигаас гадна Ираны гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахян байсан юм.
Райси нь гадаадад Өрнөдийн эсрэг дайсагнасан хатуу чиг шугам баримталдаг, дотооддоо өөрийн халамжлан хүмүүжүүлэгч Хаменигийн нийгэмд Исламын шашны шийт урсгалын хүч нөлөөг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлдэг ерөнхийлөгч байв.
Нисдэг тэрэгний ослоор амиа алдсан гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахяныг нийслэл Тегеранаас өмнө зүгт оршдог Рей хотын Шах Абдолазимын бунханд оршуулжээ.
Эх сурвалж: Reuters
| Ираны ерөнхийлөгчийг төрөлх Машхад хотод нь оршуулав |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02