Хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр шоронд нэг жилийн хорих ял эдэлж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хадам ээж өнөөдөр өглөө өршөөлөөр суллагджээ.
77 настай Чой Юн Сүн нь тус улсын тэргүүн хатагтай Ким Кон Хигийн төрсөн ээж юм.
Тэрбээр газар худалдаж авахдаа хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр өнгөрсөн оны долдугаар сард шүүхээс нэг жилийн хорих ял сонсож байжээ.
Тухайлбал 2013 онд Сөүл хотоос өмнө зүгт оршдог Соннам хотод газар худалдаж авахдаа 34.9 тэрбум воны ($25.7 сая) банкны хуулгыг хуурамчаар үйлдсэнээ дөрвөн удаа ашигласан нь мөрдлөгөөр илэрсэн юм.
Тэргүүн хатагтайн ээж хорих ялын хугацаагаа дуусахаас хоёр сарын өмнө, Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан зарласан өршөөлд хамрагджээ.
Тэрбээр өглөөний 10 цагийн үед Сөүлийн өмнөд дүүрэгт оршдог Донбу Хорих Төвөөс гармагцаа сэтгүүлчдийн асуултад хариулалгүй хүлээж байсан автомашинд сууж явсан байна.
Шоронгийн гадаа хэвлэл мэдээллийнхэн, дэмжигчид зэрэг 30 орчим хүн цуглаад байжээ. Энэ үеэр хамгаалалтад 150 орчим цагдаагийн албан хаагч гарсан байв.
Өмнөд Солонгосын хуулиар хоригдох хугацааныхаа гуравны нэгээс дээш хэсгийг эдэлсэн ялтан өршөөлд хамрагдах эхний болзлыг хангадаг.
Чой хатагтай өмнө нь гуравдугаар сард зарласан өршөөлд хамрагдаж чадалгүй хасагдсан юм.
Долдугаар сарын 20-ны өдөр суллагдах байсан тэрбээр нийт хугацааныхаа 82 хувийг биеэр эдэлжээ.
Эх сурвалж: Yonhap News
| Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хадам ээж шоронд ял эдэлж байгаад өнөөдөр өглөө өршөөлөөр суллагджээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38