ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөсөн өдрөө Украины фронтод байлдаж буй зэвсэгт хүчний командлагчдын төлөөлөлтэй уулзсан үйл явдлын дүрс бичлэгийг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр албан ёсны сувагтаа нийтэлжээ.
Энэ үеэр Украины нисгэгчгүй онгоцыг тойрсон сэдвээр яриа өрнөсөн байна.
Дайсных нь дронууд Оросын цэргүүдийн толгой дээгүүр “ялаа мэт” нисэлдэж байгаа тухай уулзалтад оролцогчид Путинд хэлжээ.
“Ялаа шиг эргэлдэх дайсны нисгэгчгүй онгоцнууд манай байлдагчдад ямар хэцүү байгааг бид мэднэ. Үүнийг бид бүгд мэдэж байгаа. Энэ тал дээр ажиллаж байгаа, үр дүн удахгүй харагдана гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин тэдэнд хариулсан байна.
Үүнд технологийн хөгжүүлэлт чухал болохыг тэр онцлоод сүүлийн үед энэ тал дээр амжилт гаргаж байгааг хэлжээ.
“Амжилтад хүрэхийн тулд бид өндөр технологийн хөгжлөөр нэг алхам түрүүнд явах ёстой. Манай хөгжүүлэгчид, эрдэмтэд, инженерүүд дайснаасаа түрүүлэхийн тулд цаг наргүй ажиллаж байна. Давтан хэлье. Бид ерөнхийдөө ахицтай байгаа. Энэ нь биднийг ялалтад хүргэх нэг гол нөхцөл юм” гэж Путин энэ үеэр хэлсэн байна.
Тэрбээр бас фронтод байлдаж буй цэргүүддээ урмын үг хэлсэн юм.
“Хүнд хэцүү цаг үед Орос хүмүүсээс эр зориг, баатарлаг зан чанар харагддаг. Энэ бол бидний цусанд байдаг зүйл” гэж Путин хэлжээ.
Бас тэр тулааны талбарт тулгарч буй асуудлыг хохирол багатай даван туулахад илэн далангүй, нээлттэй харилцаа чухал болохыг онцолсон байна.
“Тулааны талбарт юу болж байгаа, илүү амжилт гаргахын тулд юу хэрэгтэй байгаа, даалгаврыг хамгийн бага хохиролтой гүйцэтгэх боломжийн талаар та бүхэнтэй илэн далангүй ярихыг би үнэхээр их хүсэж байна. Ингэвэл бид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадна” гэж тэр хэлжээ.
Путин бас дайсныхаа давуу талыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр “Дайсанд орчин үеийн техник хэрэгсэл хангалттай бий. Учир нь Өрнөдийн орнууд бүхэлдээ манай дайсны талд ажиллаж байна. Тэдний мөрөөдөл нь Орос улсыг одоогийн хэлбэрээр нь оршин тогтнуулахгүй байх юм” гэж "цэргийн тусгай ажиллагаа"-нд оролцож буй анги нэгтгэлүүдийн командлагчдад хэлжээ.
Эх сурвалж: ТАСС
| “Оросын арми Украины нисгэгчгүй онгоцнуудын учрыг олдог болно” гэж Путин амлав |
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-22 11:15:04
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03