Сүүлийн арван жилийн хугацаанд Японы нийслэл Токио хотын ойр орчмоос баригдсан зэрлэг илбэнхийн тоо тав дахин нэмэгдэж, хотын ойролцоох тариалангийн талбай, аж ахуйд их хэмжээний хохирол учруулах болжээ.
Холимог тэжээлтэй энэ амьтан Умард Америкийн уугуул бөгөөд тэжээх зорилгоор Японд авчраад хаягдсанаас зэрлэгшсэн байж болзошгүйг тус улсын байгаль орчны яам мэдээлсэн байна.
Японы эрх баригчид илбэнхийг 2013 онд гаднын эзлэн түрэмгийлэгч төрөл зүйлээр зарлаж, устгах арга хэмжээг эхлүүлж байжээ.
2022 онд Токио орчмоос 1,282 илбэнх баригдсан нь 2012 оны 259-өөс тав дахин өссөн үзүүлэлт юм.
2022 онд Япон даяар хөдөө аж ахуйн салбарт илбэнхийн учруулсан хохирлын хэмжээ 450 сая иен болжээ.
Илбэнх тариалангийн талбайд жимс, ногоо, үр тариа идэж устгахаас гадна фермийн малыг барьдаг байна.
Бас устахын ирмэг дээр байгаа Японы арлын уугуул амьтан болох Токиогийн саламандер нэртэй гүрвэлийг идэж устгадаг нь тогтоогджээ.
Японы орон нутгийн эрх баригчид илбэнх барих хавх, урхийг иргэдэд тараах зэрэг арга хэмжээ авсан ч түргэн үрждэг, шинэ орчин нөхцөлд дасан зохицох өндөр чадвартай энэ амьтны тоо толгойг цөөрүүлж чадахгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Kyodo News
| Токио хотод илбэнхийн тоо толгой эрс нэмэгдэж, нийгэмд их хэмжээний хохирол учруулах болжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38