Францын нэрт жүжигчин Жерар Депардьетэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргийн шүүх хурлыг энэ оны аравдугаар сард товлож байгаагаа Парисын прокурорын газар Даваа гарагт мэдэгджээ.
Өөрийгөө ямар ч буруугүй гэж үздэг 75 настай жүжигчин Даваа гарагийн өглөө Парисын цагдаагийн газарт хэдэн цагийн турш байцаагдсан байна.
Байцаалтын дараа жүжигчний өмгөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
2021 оны есдүгээр сард “The Green Shutters” киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэй жүжигчний бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноо мэдүүлснийг Парисын прокурорын газар мэдэгдэлдээ дурджээ. Ингэхдээ хохирогчдын нэрсийг зарлаагүй байна.
Үүнээс гадна Депардье 2018 онд үйлдсэн гэх бэлгийн хүчирхийлэл, хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа юм.
Францын кино урлагийн хамгийн том оддын нэг гэгддэг Депардье өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлд нийтлүүлсэн ил захидалдаа “Би хэзээ ч эмэгтэйчүүдийг гомдоож байгаагүй” гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: AFP
| Францын нэрт жүжигчин Жерар Депардьегийн бэлгийн хүчирхийллийн хэргийн шүүх хурал аравдугаар сард товлогдов |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38