ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт зарлажээ.
Москва хотод өчигдөр зохион байгуулагдсан Оросын Үйлдвэрлэгчид, Бизнес Эрхлэгчдийн чуулганд оролцох үеэрээ тэр энэ тухай ярьсан байна.
Путин айлчлалын хугацаа болон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
Украины дайнтай холбоотой олон улсын хоригийн улмаас Оросын эдийн засаг Хятад улсаас хамаарах хамаарал улам бүр нэмэгдэж байгаа.
Өнгөрсөн онд хоёр орны худалдааны хэмжээ $240 гаруй тэрбумд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон юм.
Гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа ялсан Путиний тангараг өргөх ёслол тавдугаар сарын 7-нд товлогдсон тухай Оросын албаныхан энэ долоо хоногийн эхээр мэдээлж байжээ.
Эх сурвалж: Associated Press
| ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх сард Хятадад айлчлахаар төлөвлөж байгаагаа зарлав |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38