Эмчлэгдэхгүй өвчнөөр олон жил шаналж буй Перу улсын иргэн эвтаназийн аргаар буюу эмнэлгийн тусламжтай амьдралаа дуусгах эрхтэй болсныг өмгөөлөгч нь Даваа гарагт зарлажээ.
47 настай Ана Эстрадагийн “үхэх эрх”-ээ эдлэх хүсэлтийг Перугийн шат шатны шүүх олон жил хэлэлцсэний эцэст ийм боломжтой болж байна.
Хуучинсаг нийгэмтэй Перу улсад эвтаназийг хуулиар зөвшөөрдөггүй. Гэхдээ шүүх Эстрадагийн тохиолдлыг онцгойлон үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан юм.
2022 онд дунд шатны шүүх Эстрадад үхэх өдрөө сонгохыг зөвшөөрч, үүнд нь тусалсан хүмүүст хуулийн хариуцлага тооцохгүй байх шийдвэрийг гаргажээ.
Перугийн дээд шүүх сүүлд уг шийдвэрийг нь баталгаажуулсан байна.
“Анагийн нэр төртэй үхэх эрхийн төлөө тэмцэл Перугийн олон мянган иргэдэд энэхүү эрх болон түүнийг хамгаалахын ач холбогдлын талаар мэдлэгтэй болоход тусалсан. Түүний тэмцэл манай улсын хил хязгаараас хальсан юм” гэж өмгөөлөгч Жозефина Миро Кесада мэдэгджээ.
Эстрада нь полимиозит хэмээх булчинг сулруулж, дахин сэргэх боломжгүй болгодог өвчнөөр өвчилсөн хүн юм.
Өвчний шинж тэмдэг өсвөр наснаас нь эхэлж, 20 насандаа алхах чадвараа алдаж байжээ.
Гэхдээ Эстрада сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшиж, орлогоороо орон сууцтай болж, эцэг эхээсээ хамааралгүй амьдардаг болсон байна.
2017 оноос түүний өвчин эрс хүндэрч, хэвтрийн дэглэмд шилжжээ.
Одоо Эстрада ярих чадваргүй, амьсгалын аппарат хэрэглэж, 24 цагийн турш бусдаар асруулдаг болоод байгаа юм.
2022 онд тэр шүүх хуралд зайнаас оролцохдоо “амьдралын үнэ цэнийг ойлгож, шууд үхэхийг хүсэхгүй ч амьдралаа хэзээ дуусгахыг шийдэх эрх чөлөөтэй болох хүсэлтэй” байгаагаа илэрхийлж байжээ.
Өнөөдөр Канад, Бельги, Испани зэрэг дэлхийн цөөхөн хэдэн улсад эвтанази буюу эмнэлгийн тусламжтай амиа егүүтгэх явдлыг хуулиар зөвшөөрсөн байдаг. АНУ-ын зарим мужууд бас үүнийг хуулиар зөвшөөрдөг.
Латин Америкийн ихэнх улс орнууд үүнийг хориглодог ба зөвхөн Колумб улс 2015 онд, Эквадор улс энэ оны хоёрдугаар сард хуульчилж байсан юм.
Эх сурвалж: NBC News
| Шүүхээр олон жил тэмцсэний үр дүнд Перу улсын иргэн анх удаа “үхэх эрх”-ээ эдлэхээр болжээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03