ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр баривчилснаа тус улсын Мөрдөн Байцаах Хороо өчигдөр буюу Мягмар гарагт Телеграм хуудсаараа мэдээлжээ.
Алексей Навальный агсны Авлигатай Тэмцэх Сан 2022 оны арванхоёрдугаар сард Ивановтой холбоотой авлигын хэргийг эрэн сурвалжилсан үр дүнгээ нийтэд танилцуулж байсан юм.
Уг тайланд дэд сайдыг Украины эзлэгдсэн Мариуполь хотын сэргээн босголтын төслөөс авлига авсан тухай мэдээлж байжээ.
Харин Оросын Мөрдөн Байцаах Хорооны мэдээлэлд энэ тухай дурдаагүй байна.
Авлигатай Тэмцэх Сангийн тайланд Иванов болон түүний гэргий Светлана нар гадаадад амрах, тансаг орон сууц, завь түрээслэх, үнэт эдлэл, хувцас худалдаж авахад нийтдээ нэг сая евро зарцуулсан тухай баримтуудыг дэлгэж байжээ.
Мөн Ивановын гэргийн хувийн хэрэглээний зардлыг Мариуполийн сэргээн босголтыг хариуцсан компани төлснийг батлан харуулж байсан юм.
Сүүлд Иванов гэргийгээ Европын Холбооны визийн хоригоос чөлөөлөхийн тулд гэр бүлээ салгаж байжээ.
Ивановыг баривчилсан тухай мэдээ цацагдсаны дараа Авлигатай Тэмцэх Сангийн эрэн сурвалжлах багийн тэргүүн Мария Певчих “Өнөөдөр сайхан өдөр байна. Бидний мөрдөж байсан хүн авлигын хэргээр баривчлагджээ. Бид дэд сайд Тимур Ивановын тансаг сайхан амьдралын талаар 2022 оны сүүлээр анх ярьж байлаа” гэж Х хуудсандаа бичсэн байна.
Тус сангийн үйл ажиллагааг ОХУ-д хориглосон байдаг.
Одоо 49 настай Иванов 2016 оны тавдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрээр батлан хамгаалахын дэд сайдын албан тушаалд томилогдож байжээ.
Ивановын баривчилгааны талаар ерөнхийлөгч Путинд дуулгаснаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьсныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд дэд сайдыг нь баривчлах гэж байгааг урьдчилан мэдээлсэн байсан тухай Песков бас ярьжээ.
АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад улсуудын засгийн газрын хар жагсаалтад байдаг Иванов нь батлан хамгаалах салбарын барилга, бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдаг байсан юм.
Форбс сэтгүүл түүнийг Оросын батлан хамгаалах салбарын хамгийн баян хүмүүсийн нэгээр тодруулж байжээ.
Эх сурвалж: AFP
| ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд авлигын хэргээр баривчлагджээ |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41