Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дайнд сураггүй бологсдын дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр Пенсильвани мужид зочлохдоо дэлхийн хоёрдугаар дайны үеэр сураггүй алга болсон авга ахынхаа талаар дурссан юм.
Энэ үеэр тэр нисгэгч байсан авга ахыгаа онгоц нь буудуулсны улмаас Папуа Шинэ Гвинейн ширэнгэд унахдаа хүний махан хүнстэй овгуудын олз болсон байх магадлалтайг ярьжээ.
Түүний энэ яриа Папуа Шинэ Гвиней улсын одоогийн удирдагчдыг бухимдуулсан байна.
Тус улсын ерөнхий сайд Жэймс Марапе “Ерөнхийлөгч Байдены хэл халтирсан байж магадгүй. Гэхдээ манай улс үндэстэн ийм нэр зүүх ёсгүй гэж би бодож байна” гэж өчигдөр буюу Ням гарагт хэвлэлд ярьжээ.
“Амброуз Финнеган шиг сураггүй болсон цэргийн алба хаагчдын хувь заяаны талаар үнэнийг батлах үүднээс дэлхийн хоёрдугаар дайны үеэр үлдээсэн хог хаягдлаа цэвэрлэх ажлыг Цагаан ордонд ярихыг би ерөнхийлөгч Байденд уриалж байна” гэж тэр цааш нь хэлсэн байна.
Гэхдээ тэр ийм үл ойлголцол үүссэн ч хоёр улсын харилцаа хөгжиж байгаа талаар бас нэмж ярьжээ.
“Би түүнтэй өнөөдрийг хүртэл дөрвөн удаа уулзаж байсан бөгөөд тэр болгонд Папуа Шинэ Гвинейг халуун дотноор хүлээн авч байсан. Тэр үедээ тэр хэзээ ч манай улсад хүний мах иддэг гэж ярьж байгаагүй” гэж Марапе хэлсэн байна.
Байдены ярьснаас үл хамааран Папуа Шинэ Гвиней улс олон жилийн турш хүний махан хүнстэй зэрлэг овог аймгуудын өлгий нутаг гэдэг муу нэрээсээ салахыг хичээсээр ирсэн юм.
Тус улс нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы милитаристуудаас Филиппинийг чөлөөлөх тулааны гол түшиц газар болж байжээ.
Үүний улмаас Папуа Шинэ Гвиней болон хөрш Соломоны арлууд дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн цогцсын үлдэгдэл, онгоцны сэг зэм, дэлбэрээгүй үлдсэн бөмбөг зэргээр дүүрсэн юм.
2014 онд АНУ, Австралийн цэргүүдийн хэрэгжүүлсэн тус улсын Бугаинвилл арлыг цэвэрлэх нэг удаагийн ажлын үеэр 16 тонн хог хаягдал гарч байжээ.
Номхон далайн бүс нутагт нөлөөгөө тогтоох өрсөлдөөн их гүрнүүдийн хооронд эрчимжиж буй энэ үед Папуа Шинэ Гвиней улсын ач холбогдол нэмэгдэж байгаа.
Өнгөрсөн онд АНУ-ын засаг захиргаа тус улстай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Хөрш Соломоны арлууд улстай Хятад улс ижил гэрээ байгуулж байжээ.
Хятадын гадаад хэргийн сайд Ван И өчигдөр Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт-Моресби хотод ерөнхий сайд Марапетай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар уулзсан юм.
Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз энэ долоо хоногт дэлхийн хоёрдугаар дайны түүхэн ойг тэмдэглэхээр тус улсад айлчлах гэж байна.
Эх сурвалж: Reuters
| Авга ах нь каннибалуудад идүүлсэн байж болзошгүй тухай АНУ-ын ерөнхийлөгч ярьсныг Папуа Шинэ Гвиней улс эсэргүүцэв |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20