Парист болсон Украины дайны асуудлаар Европын удирдагчдын уулзалтын үед Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хийсэн мэдэгдэл Орос-Украины дайны явцад шинэ үе шат нээж болзошгүй гэсэн дохиог дэлхий нийтэд өглөө.[1] 2024 оны 2 дугаар сарын 26-27-нд болсон уг уулзалт дээр Макроны хийсэн мэдэгдлийг хураангуйлбал: “Украин дахь дайнд Орос улс ялах ёсгүй. Үүний тулд бидний зүгээс тусламжаа нэмэх, мөн өрнөж болзошгүй бүх хувилбарыг тооцож нээлттэй үлдээнэ. Тухайлбал, Өрнөдийн зэвсэгт хүчний хуурай замын ангиуд (Францын арми?) Украинд орохыг үгүйсгэхгүй” гэсэн байна.[2] Хэдийгээр энэ мэдэгдлийн араас Өрнөдийн орнуудын бусад удирдагчид (тухайлбал ХБНГУ, АНУ, Итали г.м) Украинд хуурай замын цэрэг оруулах тухай санаачилгыг дэмжихгүй гэж яаравчлан байр сууриа тодруулсан боловч ОХУ-ын талаас энэ асуудлаар хариу мэдэгдэлдээ цөмийн дайн руу хөтлөх аюултай алхам болно гэж анхааруулсан.[3] Макроны тус мэдэгдэл нэг талаас тогтоон барих зорилготой стратегийн тодорхойгүй байдал (ambiguïté stratégique [4] гэдэг ерөнхий шугамаа баримтлахын хамт сүүлийн үед Франц – Оросын хооронд өрнөж буй саарал бүсийн хосолмол дайны эрс идэвхжилд Франц улс хариу үйлдэл үзүүлж буй коммуникацийн хэлбэр гэж үзэж болно. Франц улс Украинд цэрэг оруулж болох тухай Макроны мэдэгдлийн ойрын ба хэтийн шалтгаан, түүний цаашдын үр дагавар, өрнөлийн тухай анализ-синтез хийх нь судлаачдад даалгавар боллоо.
Францын Батлан хамгаалах бодит чадавхын тухай
БНФУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийн араас тус улсын батлан хамгаалах чадамж, цэргийн хүчин чадал нь Украинд хуурай замын цэрэг илгээх бололцоотой эсэх талаар дэлхийн хэвлэлүүд, судлаачдын дунд халуун хэлэлцүүлэг өрнөсөн. Францын цэргийн хүчин чадлын тухайд ерөнхий ойлголт авах товч мэдээллээс багцалбал:
Францын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тооны өөрчлөлт:
Францын батлан хамгаалах төсвийн өөрчлөлт:
Францын ердийн ба стратегийн зэвсэглэл:
Францын Хуурай Замын цэргийн бие бүрэлдэхүүн 121,000~ бөгөөд үндсэн 2 дивиз (1 ба 3-р дивиз), 6 бригад, олон үндэстний 1 бригадаас бүрддэг[7]. (Мөн Гадаад Легионы нэгжтэй)
2023 оны 12 дугаар сард Францын Хуурай замын цэргийн Штабаас гаргасан шинэчилсэн стратегийн төлөвлөгөөнд 1-р дивиз нь Франц, Европын театрт үүрэг гүйцэтгэх бол 3-р дивизийн хамрах бүс нь Ойрх Дорнод, Африк, Энэтхэг-Номхон далайн театр гэж заажээ.[9]
Зураг-1. Францын Хуурай замын цэргийн Штабын оператив ажиллагааны хүчний хуваарилалт ба хүч хуралдуулах хугацааны зураглал (2023 – 2030); Эх сурвалж: Vers une armée de Terre de combat – CEMAT
Улаан бүс: Францын газар нутгийн хамгаалалт (2-3 бригад);
Ногоон бүс: Эрх ашиг, нөлөөлөл бүхий бүс нутагт хүч хуралдуулах чадамж (1-2 бригад);
Цэнхэр бүс: Стратегийн хэрэгцээ шаардлагаар хүч хуралдуулах (1-3 бригад, 1-2 дивиз). Цэнхэр бүс нутагт Украин, Молдав, Балтын орнууд багтсан ба шаардлагатай тохиолдолд бригадаас дивиз хүртэл хэмжээний хүчийг 10-30 хоногт татан байршуулах, холбоотнуудтайгаа хамтарсан корпусын түвшний хүчийг 120 хоногт татан байршуулахаар төлөвлөлтөө хийсэн байна;
Зураг-2. 2027 онд стратегийн бүс нутагт байлдааны байршилд 30 хоногт шилжин байрших чадамжтай болох Францын хуурай замын дивизийн бүрэлдэхүүн 19,000 хүн (2-3 бригад): танкийн бригад, механикжуулсан бригад, олон үндэстний бригад; Эх сурвалж: Vers une armée de Terre de combat – CEMAT
Украинд цэрэг илгээх асуудлаар Макроны хийсэн удаа дараагийн мэдэгдлийн араас 2024 оны 2, 3 дугаар сард тус улсын Батлан хамгаалахын сайд, цэргийн дээд командлалын дарга нар тус бүртээ мэдэгдэл хийж энэ ажиллагааны талаар Францын Жанжин Штабын төлөвлөлтийн тухай зарим эргэцүүлэл, зураглал тодорсон юм.[10] Францын Хуурай замын цэргийн Штабын дарга, армийн генерал Пьер Шилл 3 дугаар сарын 19-нд “Le Monde” сонинд гаргасан нийтлэлээрээ дэлхий нийтийн хүлээж байсан олон мэдээллийг тодорхой болгов.[11] Үүнд:
Францын цэргийн ангиуд 2022 оны эхнээс NATO-гийн хүрээнд Дорнод Европын хилийн бүсэд ойртон байршиж “Aigle” ажиллагааны хүрээнд Эстони, Румыний цэрэгтэй хамтарсан бэлтгэл, сургууль хийж Молдав, Украины хилийн шугамд ойрхон бэлэн байдалд байгаа нь Украин ба Приднестрийн хямралд Франц өөрийн үүрэг оролцоо, эрх ашгаа урьдчилан тооцож бэлдсэн байсныг харуулна.
| Франц улс Украинд цэрэг оруулах уу? (I) |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41