Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өөрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Тайванийн TSMC компанид $11.6 тэрбумын санхүүжилт олгох шийдвэр гаргалаа.
TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) бол хагас дамжуулагчийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм.
Тус компани АНУ-ын гурав дахь үйлдвэрээ Финикс хотод 2028 онд нээх төлөвлөгөөг зарлаад байгаа. Уг үйлдвэрийг босгох зардал $65 тэрбум хүрсэн нь Аризона мужийн хувьд хамгийн том шууд гадаадын хөрөнгө оруулалт, АНУ-ын түүхэнд хамгийн том “greenfield” төсөл болж байна.
“Greenfield project” бол урьд өмнө ямар ч дэд бүтэц байгаагүй газарт бүхнийг эхнээс нь шинээр байгуулахыг хэлдэг нэр томьёо.
TSMC компанийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой Байдены баталсан санхүүжилтийн $6.6 тэрбум нь буцалтгүй тусламж, $5 тэрбум нь хөнгөлөлттэй зээл юм.
Өмнөх хоёр үйлдвэртэйгээ нийлээд TSMC компани АНУ-д нийт өндөр технологийн 6,000, угсралтын 20,000 ажлын байр бий болгохыг АНУ-ын Худалдааны Яам мэдээлжээ.
АНУ-ын засаг захиргаа 2030 онд дэлхийн орчин үеийн хагас дамжуулагч чипийн нийт хэрэгцээний 20 хувийг үйлдвэрлэдэг болж, энэ салбарт Хятадаас хамааралгүй болох зорилготой байгаа.
TSMC компанитай хамтран ажилласнаар энэ зорилгоо биелүүлнэ гэж үзэж байна.
Байдены шийдвэрийг зарласны дараа тус компанийн хувьцааны ханш 3.2 хувиар өсжээ.
Эх сурвалж: Business Insider
| Байдены засаг захиргаа Тайванийн TSMC компанид $11.6 тэрбумын санхүүжилт батлав |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20