Төв Америкийн Эль Сальвадор улс гадаадын мэргэжилтнүүдэд 5,000 паспорт “үнэ төлбөргүй” санал болгож байгааг тус улсын ерөнхийлөгч Найиб Букеле өнгөрсөн Бямба гарагт зарлажээ.
Тухайлбал эрдэмтэд, инженерүүд, эмч нар, уран бүтээлчид, философичид зэрэг мэргэжилтнүүдэд сонгуульд санал өгөх эрхтэй “иргэний бүрэн статус” олгохоо тэр амласан байна.
Бас нүүж ирэх мэргэжилтнүүдийн гэр бүл, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зардлыг татвараас хөнгөлөх ажээ.
Уг арга хэмжээ нь Эль Сальвадор улсын эдийн засгийн өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтойг Букеле тайлбарласан байна.
Тус улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд эрс шийдэмгий, заримдаа эргэлзээ төрүүлэм шинэчлэлтийг нэвтрүүлдэг болоод байгаа.
Тухайлбал 2021 онд Эль Сальвадор улс Олон Улсын Валютын Сангийн анхааруулгыг үл тоон биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгож байв. Ерөнхийлөгч Букеле бас гэмт хэрэгтэй маш ширүүн, харгис дайн зарлаж байлаа.
Тэрбээр үүний үр дүнд нийгмийн аюулгүй байдал эрс сайжирсан гэж үздэг. Гэхдээ сөрөг хүчнийхэн түүнийг бөөнөөр баривчлан хорих, эрүүдэн шүүх зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гаргасан гэж шүүмжилдэг юм.
Букеле гадаадын мэргэжилтнүүдийг татах төлөвлөгөөгөө өөрийн Х хуудсаар зарласан бөгөөд одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: CNN
| Эль Сальвадор улс гадаадын мэргэжилтнүүдэд 5,000 паспорт “үнэ төлбөргүй” санал болгов |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03