ОХУ-ын өмнөд бүсийн Оренбург мужид шар усны үер бууснаас тус мужийн хоёр дахь том хот Орск бүхэлдээ усанд автаад байна.
Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Оренбург муж даяар онц байдал зарласан юм.
Савнаасаа хальсан Урал голын ус одоо мужийн төв Оренбург хотод аюул учруулж эхлээд байна.
Баасан гарагийн шөнө далан задарсны улмаас Орск хот усанд автаж, өнгөрсөн өдрүүдэд 4,500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Оренбург муж даяар 6,500 орчим айлын амины орон сууц үерийн усанд автаад байна.
Орск хот 240,000 орчим оршин суугчтай бол Оренбург хотод 560,000 хүн амьдардаг юм.
Оренбург мужтай хил залгаа Казахстаны нутаг мөн шар усны үерийн гамшигт нэрвэгдээд байгаа.
Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев энэ удаагийн үерийг сүүлийн 80 жилд тохиогоогүй том гамшиг гэж нэрлэсэн юм.
Ням гарагт Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлд ярихдаа ерөнхийлөгч Путин үерийн нөхцөл байдлын талаар мэдээллийг цаг тутамд авч байгааг хэлжээ.
Үүнээс гадна Путин ойрын үед голуудын усны түвшин огцом нэмэгдэж, шар усны үер буух төлөвтэй байгааг Сибирийн Тюмень, Курган мужуудын удирдлагуудад анхааруулсныг Песков мэдээлсэн байна.
Бүс нутгийн хэмжилтийн станцууд усны түвшин сүүлийн 100 жилд ажиглагдаагүй хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж буй тухай тэр бас ярьжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэгээ нуудаггүй байсан Путин сүүлийн жилүүдэд энэ байр сууриа өөрчилж, цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг засгийн газартаа байнга сануулдаг болоод байгаа юм.
Эх сурвалж: AFP
| Шар усны үерийн гамшиг Сибирийн бүс нутгийг хамрах төлөвтэй байгааг Кремлиэс анхааруулав |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20