Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Сирийн нийслэл Дамаск хот дахь Ираны дипломат төлөөлөгчийн газарт агаарын цохилт өгсний улмаас Хувьсгалт Гвардын долоон гишүүн алагдсаны хоёр нь генерал цолтой хүмүүс байсан билээ.
Тегераны эрх баригчид уг халдлагыг Израилийн тал зохион байгуулсан хэмээн сэжиглэж, өшөө авахаа мэдэгдэж байв.
Тэгвэл Ням гарагт Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамейнигийн зөвлөх Яхя Рахим Сафави гадаад орнууд дахь Израилийн элчин сайдын яамд “аюулаас ангид байх боломжгүй” болсныг анхааруулжээ.
“Сионист дэглэмийн элчин сайдын яамд цаашдаа аюулаас хол байх боломжгүй болсон” гэж тэр ярьсныг ISNA агентлаг дамжуулсан байна.
Хариу цохилтыг хэзээ, хаана, хэн өгөх талаар ямар ч мэдээлэл одоогоор алга байгаа юм. Ираны талаас Израильд шууд халдах, эсвэл Ливаны Хезболла зэрэг төлөөний зэвсэгт байгууллагаараа дамжуулан халдаж болзошгүй байна.
Тэгвэл Израилийн батлан хамгаалахын сайд Йоав Галлант өчигдөр гаргасан мэдэгдэлдээ Ираны талаас гарч болох ямар ч үйлдэлд зэвсэгт хүчин нь бэлэн байгааг мэдэгджээ.
Дамаск хотод өгсөн агаарын цохилтын үеэр Ираны консулын газрын байр бүхэлдээ сүйрч, нийт 13 хүн алагдсан юм.
Израилийн эрх баригчид өмнөх жишгийн дагуу уг халдлагыг үйлдсэн эсэх талаараа албан ёсны ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа.
Халдлагын маргааш буюу Мягмар гарагт Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамейни “Израилийг бид шийтгэнэ. Тэд үйлдсэн гэмт хэрэгтээ харамсах болно” гэж ярьж байжээ.
Ираны дээрх анхааруулга Газын зурваст зургаан сар үргэлжилж буй Израиль-Хамасын дайны гал Ойрх Дорнодын бусад бүс нутагт өргөжих эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамасын үйлдсэн халдлагын хариу байлдааны ажиллагааны үеэр Палестины нутаг дэвсгэрт алагдсан хүний тоо 33,175 хүрээд байгаа.
Хамасын тал хэдэн хүнээ алдсаныг мэдээлэхээс татгалзаж байгаа бол Израилийн эрх баригчид тус байгууллагын 12,000 гаруй гишүүнийг устгаснаа мэдээлж байна.
Эх сурвалж: AFP
| Израилийн гадаад дахь элчин сайдын яамд “аюулаас ангид байх боломжгүй” болсныг Ираны эрх баригчид анхаарууллаа |
2025-11-05 11:39:15
2025-11-05 10:25:12
2025-11-04 14:01:04
2025-11-05 15:33:43
2025-11-05 15:15:15
2025-11-05 14:45:40
2025-11-05 14:11:34
2025-11-05 13:46:32
2025-11-05 12:21:25
2025-11-05 12:03:30
2025-11-05 11:39:15
2025-11-05 11:29:16
2025-11-05 10:25:12
2025-11-05 10:12:07
“Physical Asia” шоу эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн 8 улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т багтжээ
2025-11-05 10:01:05
Азийн хөгжлийн банкны 475 сая ам.долларын санхүүжилтээс 31 сургууль, 9 цэцэрлэг барина
2025-11-05 09:50:00
Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө
2025-11-05 09:31:08
Цахим гавтай хөвгүүд машин хулгайлж, хүний амь хөнөөлөө
2025-11-05 09:20:00
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо
2025-11-05 09:00:22
Улаанбаатарт 7 хэм дулаан, багавтар үүлтэй
2025-11-05 08:11:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-11-05 08:10:29
2025-11-04 17:17:52
2025-11-04 15:36:57
“Netflix”-ээр хэрхэн Physical: Asia шоу нэвтрүүлгийг үзэх вэ
2025-11-04 14:42:55
2025-11-04 14:01:04
2025-11-04 13:29:43
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
2025-11-04 12:57:03
2025-11-04 12:29:30
Өөрсдийн нэр дээр 53 компани байгуулж, ₮87 тэрбумын баримт хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 11:17:07
Ослын улмаас зөвхөн машин эвдэрсэн бол нөхөн төлбөрөө цахимаар шийдүүлэх боломжтой боллоо
2025-11-04 11:07:35
Мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал ₮450-5 саяар торгож, хорих хүрэх ял шийтгэлтэй
2025-11-04 10:53:34
2025-11-04 10:17:26
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгорт зуд болох төлөвтэй байна
2025-11-04 10:04:42
Нийтийн байранд архидаж, эмэгтэй нь эрэгтэйгээ хутгалжээ
2025-11-04 09:52:59
Яам, БШУҮЭХ-ны хэлэлцээрийг хууль бус үйлдэл гэв
2025-11-04 09:46:06
2025-11-04 09:35:38
2025-11-04 09:27:47
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дунджаар цалинждаг болохыг дэмжих үү
2025-11-04 09:16:05
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-04 08:17:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-11-04 08:15:41