БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /CNN/. Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ. Тодруулбал, ЕХ-ны прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёр хүний мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хассан байна. Баривчлах ажиллагааг Итали, Австри, Румын, Словак улсуудад явуулжээ.
Италийн санхүүгийн цагдаа газрын мэдээлснээр, холбогдох этгээдүүдийн гэр, ажлын байрнуудад нэгжлэг хийж, Ламборгини, Порше авто машинууд, Ролекс цагнууд, Картьегийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн харшууд болон бусад эд хөрөнгийг хураан авсан байна.
Энэхүү луйврын хэрэг нь ЕХ-ны эдийн засгийг сэргээхэд туслах зорилго бүхий 800 тэрбум еврогийн санг зүй бусаар ашигласан гэх асуудлыг дахин сөхөхөд хүргэж магадгүй байна. Итали улс тус сангаас хамгийн их буюу 194 тэрбум гаруй еврогийн буцалтгүй тусламж авсан юм.
Гэмт хэргийн бүлэглэл нь 2021-2023 оны хооронд Италийн эдийн засгийг сэргээх багцыг луйвардах зорилгоор залилангийн механизмыг ашигласан хэмээн Европын Прокурорын газар /EPPO/ мэдэгджээ. 2021 онд уг бүлэглэл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих нэрийдлээр буцалтгүй тусламж авах хүсэлт гаргаж байсан бөгөөд компаниуд идэвхтэй, ашигтай ажиллаж байгааг харуулахын тулд хуурамч тайлан баланс гаргаж байжээ. Тэдгээр нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, зохиомол компаниуд байсан байна.
Италийн Үндэсний сэргээн босголтын төслөөс /NRRP/ 600 сая евро авсныхаа дараа тус бүлэглэл Австри, Румын, Словак дахь данс руугаа шилжүүлсэн байна. Мөн залилан хийснээ нуун дарагдуулахын тулд криптовалют, хиймэл оюун ухаан, оффшор үүлэн серверийг ашиглаж байжээ.
АНУ-д мөн адил “Ковид-19”-ийн тусламжийн эх үүсвэртэй холбоотой залилангийн гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Small Business Administration гэдэг байгууллага цар тахлын дараах тусламжийн сангаас 200 тэрбум гаруй доллар тараасан гэж нэгэн ТББ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард мэдэгдэж байв.
| Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03