Лхагва гарагт Францын шүүх ердөө 80 метр квадрат талбайтай байрандаа 159 муур, долоон нохой тэжээж байсан гэр бүлийн хос хоёрт нэг жилийн тэнсэн харгалзах ял, амьтан тэжээхийг бүрмөсөн хориглох шийтгэл оноожээ.
Ницца хотын шүүх тэднийг “амьтдыг зовоож, эрүүл мэндийг нь муутгасан” гэж буруутгасан байна.
Бас амьтдын эрхийг хамгаалах байгууллагад гэр бүлийн хоёроор 150,000 еврогийн зардал төлүүлэх шийдвэр гаргажээ.
2023 онд хотын цагдаагийн газар маш хүнд байдалд байгаа амьтдын тухай мэдээллийг иргэдээс авч байсан гэнэ.
Мэдээллийн мөрөөр шалгахад тухайн айлын угаалгын өрөөнөөс үхсэн хоёр муур, хоёр гөлөг олдож байжээ.
Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаа гэр бүлийн эзэгтэй болох 68 настай эмэгтэй мэдэгдсэн байна.
“Ийм шударга бус шийдвэрийг хэн давж заалдахгүй байх юм бэ? Энэ нь эмэгтэй хүнд чи хүүхэд төрүүлж болохгүй гэж хэлсэнтэй адил. Зорилго нь бага зэрэг хазайсан ч эдгээр амьтад миний амьдралын утга учир байсан юм” гэж тэр мэдэгджээ.
Мөрдөгчид гэр бүлийн хосын сэтгэцийн эрүүл мэндийг шалгахад “Ноагийн синдром” хэмээх хэр хэмжээнээсээ хэтэрсэн олон тооны амьтдыг хурааж, цуглуулах эмгэгийн шинж тэмдэг илэрсэн гэнэ.
Дээрх эмэгтэй болон түүний нөхөр 52 настай эрэгтэй нар 8,000 еврогийн түрээсийн өртэй, байрнаасаа хөөгдөхөд хүрээд байжээ.
2014 онд тэд бас 13 нохой, нэг нохой гэртээ тэжээж байхдаа шалгагдаж байсан юм байна.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа эмэгтэй хордох аюултай гэж үзсэн 30 муурыг нэмж тэжээсэн нь ийнхүү өсөж үржжээ.
Эх сурвалж: AFP
| Францын шүүх 80 м.кв байрандаа 159 муур тэжээж байсан гэр бүлд амьтан тэжээхийг хориглох шийтгэл оноожээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20