Хоёрдугаар сарын сүүлээр охидын Aespa хамтлагийн гишүүн Карина, жүжигчин И Жэ Ук нар болзож эхэлсэн тухай мэдээ Өмнөд Солонгосын хэвлэлүүд, сошиал ертөнцөд тарж байлаа.
Тэгвэл энэ долоо хоногт хоёр уран бүтээлчийн харьяалагддаг агентлагууд тэдний салж байгааг зарлажээ.
Тухайлбал C-JeS Studios мэдэгдэлдээ жүжигчин И цаашдаа уран бүтээлдээ төвлөрөхийн тулд харилцаагаа дуусгасан бөгөөд тэд “харилцан нэг нэгнээ дэмждэг найзууд хэвээр үлдэх болсон” гэсэн байна.
Алдартай хосын харилцаа ил болсны дараа Карина шүтэн бишрэгчдийнхээ зүгээс нэлээд их дарамт шахалт амссан юм.
Түүний харьяа агентлагийн байрны гадаа хэсэг фэнүүд ачааны автомашин дээр электрон самбар байрлуулаад “Бидний хайр чамд хангалтгүй байна уу?”, “Чи яагаад биднээс урваж байгаа юм бэ?” гэх мэт асуултуудыг урсгаж байжээ.
Үүний дараа Карино өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан гомдоосон фэнүүдээсээ уучлал гуйж байлаа.
Гэхдээ бүх шүтэн бишрэгч нь ингэж бухимдаагүй юм. Тэдний дунд Карина, И нарын харилцааг дэмжиж, аз жаргал хүссэн хүмүүс ч байв.
Гэхдээ энэ үйл явдал Өмнөд Солонгосын энтертайнмэнт ертөнцийн сүүдэртэй талыг харуулж байгаа юм. Өмнө нь ч бас зарим одод хэн нэгэнтэй дотно харилцаатай болсныхоо төлөө мэргэжлийн замналаа дуусгаж, гэрээ хэлцлээ ч алдаж байсан удаатай.
Сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөх шинж тэмдэг ажиглагдах болсон байна. Тухайлбал өнгөрсөн онд Blackpink хамтлагийн дуучин Жисү, жүжигчин Ан Бо Хюн нарын харилцаа ил болоход нийгэм өмнөхөөсөө арай өөрөөр хүлээн авч байв.
Карина, И нар харилцаагаа дуусгасан тухай мэдээг сонссон зарим шүтэн бишрэгчид нь сошиал орчинд бухимдлаа илэрхийлцгээсээр байна.
“Яагаад дурласан хүмүүс фэнүүдийн шахалтаар салах болдгийг би ойлгохгүй байна. Та нарын амьдрал бусдад ямар ч хамаагүй”, “Дараагийн удаа хэн нэгэнтэй найзлах бол битгий уучлал гуйгаарай” гэж тэд Каринагийн мэдэгдлийн хариуд сэтгэгдлээ бичжээ.
Эх сурвалж: CNN
| Шүтэн бишрэгчдийнхээ дарамт шахалтын улмаас K-pop од дахин ганц бие болжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20