ОХУ-ын тагнуулын албаны тэргүүн АНУ-ын өгсөн анхааруулга хэтэрхий ерөнхий байснаас Москвагийн “Crocus City Hall” цогцолборт гарсан террорист халдлагыг таслан зогсоож чадаагүйгээ тайлбарлажээ.
“Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) зарим нэг мэдээллийг АНУ-ын талаас хүлээж авсан ч харамсалтай нь халдлагаас урьдчилан сэргийлэх боломжгүй байлаа. Мэдээлэл нь хэтэрхий ерөнхий байсан тул аймшигтай гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг бүрэн илрүүлэх боломж олдоогүйг манай хамтрагчид хэлж байгаа” гэж Оросын Гадаад Тагнуулын Албаны тэргүүн Сергей Нарышкин ярьсныг Интерфакс агентлаг уламжилсан байна.
ФСБ-ийн тэргүүн Александр Бортников өнгөрсөн долоо хоногт бас ижил утгатай зүйл ярьж байсан юм.
АНУ-аас гадна Иран улсын тусгай албад болзошгүй террорист халдлагын талаар холбоотон Москвагийн эрх баригчдад анхааруулж байсан гэх шинэ мэдээлэл саяхан тараад байна.
Харин Оросын эрх баригчид гуравдугаар сарын 22-нд гарсан уг халдлагад Украин болон Өрнөдийнхөн ямар нэг хэмжээгээр холбоотой хэмээн сэжиглэж буй.
Тухайлбал Даваа гарагт ОХУ-ын Гадаад Тагнуулын Албанаас гаргасан мэдэгдэлд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг хамгаалах зорилгоор Исламын Улс бүлэглэлийг террорист халдлагад буруутгаж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн байв.
Киев болон Өрнөдийн эрх баригчид Оросын талын хардлагыг няцаасаар байгаа. Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбар ISIS-K халдлагыг үйлдсэнээ хүлээсэн юм.
АНУ-ын өгсөн анхааруулгыг “нийгмийг тогтворгүй болгох, айлгах арга” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Путин халдлага гарахаас гурав хоногийн өмнө дотоод хэргийн яамны албан хаагчидтай уулзахдаа хэлж байв.
Эх сурвалж: Reuters
| АНУ-ын өгсөн анхааруулга “хэтэрхий ерөнхий” байсан тул Оросын эрх баригчид халдлагыг зогсоож чадаагүй гэнэ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03