Аргентины хөлбөмбөгчин Анхиль Ди Мария болон түүний гэр бүлийнхний амь насанд халдана гэж сүрдүүлсэн гурван хүнийг саатуулснаа тус улсын аюулгүй байдлын сайд Патриша Буллрич мэдэгдлээ.
Хар тамхины хэргээр шалгагдаж байсан нэг сэжигтнийг хоёр хамсаатных нь хамт баривчилсан юм. Сэжигтнүүд хөлбөмбөгчин эрийн гэр бүлийг сүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн долоо хоногт Анхиль Ди Мариягийн Росарио дахь гэрийн ойролцоо зогсоолд байсан автомашин руу үл таних этгээдүүд буудаж, дараагийн удаад амь насанд нь халдана гэдгээ илэрхийлсэн зурвас үлдээсэн юм.
А.Ди Мария Португалын "Бенфика" клубтэй байгуулсан гэрээ нь энэ зун дуусахаар нутгийнхаа "Росарио Централ" клубтээ буцаж очихоо мэдэгдсэний дараа гэмт этгээдүүд халдлага үйлджээ.
Росарио бол Аргентины хамгийн аюултай хотын нэг. Санта Фе мужийн захиргаанаас 2022 онд гаргасан судалгаагаар 100,000 хүн тутамд 22 хүн аллагын улмаас амь насаа алддаг гэсэн тооцоо бий. Харьцуулахад 2018 онд гаргасан судалгаагаар АНУ-ын Нью Йорк хотод 100,000 хүн тутамд 3.5 хүн аллагын улмаас амиа алддаг аж.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр Санта Фе мужийн захиргаа энэ жилээс гэмт бүлэглэлүүдтэй тэмцэхээр "Plan Bandera" ажиллагааг эхлүүлсэн билээ.
Эх сурвалж: CNN
| Аргентины хөлбөмбөгчин Анхель Ди Мариягийн амь насанд халдана гэж сүрдүүлсэн гурван хүнийг саатуулжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38