Оросын эрх баригчид өчигдөр буюу Ням гарагт өөрийнх нь нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдсэн бүх хүмүүсийг шилжүүлж өгөхийг Украины талаас шаарджээ.
Тэдгээрийн дотор Украины аюулаас хамгаалах албаны (СБУ) тэргүүн Васил Малюкийн нэр багтсан байна.
Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбосон гүүрэнд халдах ажлыг зохион байгуулсан гэж Малюкийг буруутгажээ.
ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Алан хядах ажиллагаатай холбоотой бүх хүмүүсийг баривчилж, шилжүүлэн өгөхийг Украины эрх баригчдаас шаардаж байна. Террорист үйл ажиллагаанд үзүүлэх бүх дэмжлэгээ нэн даруй зогсоож, буруутай этгээдүүдийг шилжүүлэн өгч, учирсан хохирлыг барагдуулахыг Киевийн дэглэмээс Оросын тал шаардаж байна. Терроризмын эсрэг конвенцоор хүлээсэн үүргээ зөрчсөн Украины тал олон улсын хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой” гэсэн байна.
Оросын нутаг дэвсгэрт гарсан террорист халдлагуудыг мэдэгдэлд дурдахдаа саяхан Москвад гарсан аллагыг бас багтаажээ.
“Crocus City Hall” цогцолборт гарсан уг аллагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбар Хорасан (ISIS-K) үйлдсэнээ хүлээсэн.
АНУ-ын тусгай албад ч үүнийг баталж байгаа.
Гэвч Оросын эрх баригчид үүнд Украиныг буруутгахыг хичээж байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросын мөрдөн байцаагчид концертын танхимд халдсан зэвсэгт этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотойг нотлох баримт олсноо мэдэгдэж байв.
Украины эрх баригчид өчигдөр Оросын талаас тавьсан шаардлагыг үндэслэлгүй хэмээн няцааж, олон улсын шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг баривчлах шийдвэр гаргасныг Москвагийн эрх баригчдад хариу сануулсан байна.
“Терроризмын тухай мэдэгдэл террорист улсаас гарч байгаа нь инээдтэй сонсогдож байна. ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд ямар ч үндэслэл алга” гэж СБУ-ын мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалж: Reuters
| Оросын эрх баригчид аюулаас хамгаалах албаны тэргүүнээ шилжүүлж өгөхийг Украинаас шаардлаа |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03