Одоо дампуурсан FTX криптовалютын арилжааны төвийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд өчигдөр АНУ-ын шүүх 25 жил шоронд хорих ял оноолоо.
Түүнийг харилцагчдынхаа $8 тэрбумтай тэнцэх хөрөнгийг луйвардсан гэж буруутгажээ.
Энэ нь нэгэн үе хамгийн залуу тэрбумтан, суут ухаантан хэмээн өргөмжлөгдөж байсан 32 настай Бэнкман-Фридийн уналтын сүүлчийн үе шат болж байна.
“Тэр үүнийгээ буруу гэдгийг мэдэж байсан. Тэр гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр өөрийгөө баригдахгүй гэдэгт итгэж байсан нь харамсалтай. Өнөөдөр тэр буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэж ялын тогтоолыг танилцуулахаасаа өмнө Манхэттэн дүүргийн шүүгч Люис Каплан хэлжээ.
Ажиглагчид Бэнкман-Фридийн үйлдсэн хэргийг АНУ-ын түүхэнд гарсан хамгийн том санхүүгийн луйвруудын нэг гэж үзэж байна.
“FTX төвийн үйлчлүүлэгчид болон зээлдүүлэгчдийн мөнгийг бүрэн төлж чадна гэсэн хариуцагчийн мэдэгдэл нь төөрөгдүүлсэн, логикийн хувьд алдаатай, таамаг төдий зүйл юм. Хулгайч хулгайлсан мөнгөөрөө Лас-Вегасийн казинод амжилттай бооцоо тавиад хожсон мөнгөөрөө хохирлыг барагдуулах замаар ялаас хөнгөлөгдөх учиргүй” гэж шүүгчийн дүгнэлтэд өгүүлжээ.
Холбооны прокурорууд Сэм Бэнкман-Фридэд 40-50 жилийн ял төлөвлөж байв. Харин түүний өмгөөлөгч үйлчлүүлэгчээ 5.25 жилийн ялаар шийтгүүлэх нь хангалттай гэж үзэж байжээ.
“Харилцагчдынхаа зовлонг ойлгож байна. Би тэдний зовлонг багасгах талаар огт бодоогүй нь алдаа байлаа. Шүүх үйл ажиллагааны турш би үүнийгээ илэрхийлж чадаагүйдээ харамсаж байна” гэж Бэнкман-Фрид ялын дүгнэлтийг сонссоныхоо дараа шүүгчид хандаж хэлжээ.
Массачусетсын Технологийн Их сургуулийн төгсөгч тэрбээр крипто зах зээлийн ид өсөлтийн үед Форбс сэтгүүлийн тооцоолсноор $26 тэрбумын хөрөнгөтэй болж, 30 хүрэхээсээ өмнө олон тэрбумын эзэн болсон суутан хэмээн алдаршиж байлаа.
Тэр бас 2022 оны Конгрессын завсрын сонгуулийн үеэр Ардчилсан Намын нэр дэвшигчдийн томоохон хандивлагч болж байжээ.
Гэвч FTX арилжааны төв 2022 оны арваннэгдүгээр сард дампуурсны дараа мөнгөө алдсан хохирогчдын гомдлын дагуу Сэм Бэнкман-Фридийг 2023 оны наймдугаар сард баривчилсан юм.
Эх сурвалж: Associated Press
| Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03