Өчигдөр буюу Пүрэв гарагт Тверь мужийн Торжок хотод агаарын зэвсэгт хүчний алба хаагчидтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Путин бас нэг анхааруулгыг НАТО-гийн гишүүн орнуудад өгсөн байна.
Орос улс НАТО-гийн аль нэг гишүүн улсын нутаг дэвсгэрт халдахгүй боловч зөвхөн F-16 сөнөөгч онгоцнууд байрласан агаарын баазуудад нь довтлох тухай тэр ярьжээ.
“Бидэнд эдгээр улсуудад халдан довтлох ямар ч түрэмгий санаа байхгүй. Польш, Балтийн улсууд, цаашлаад Чех руу довтлохоор төлөвлөж байна гэж ярих нь туйлын утгагүй хэрэг. Энэ бол ард иргэдээ дэмий хоосон яриагаар хууран мэхэлж, Украины тусламжийг нэмэгдүүлэх зорилготой зүйл” гэж Путин энэ үеэр ярьсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Украинд байлдаж буй Оросын зэвсэгт хүчний эсрэг ашиглагдах F-16 сөнөөгч онгоцнуудыг байрлуулсан НАТО-гийн агаарын баазуудад довтлох боломжтой эсэхийг сэтгүүлч асуухад Путин ийм баазуудыг “хууль ёсны бай” гэж үзэхээ мэдэгджээ.
Ингэхдээ тэр Өрнөдийн танкууд, хуягт тэрэгнүүд болон бусад байлдааны зэвсэг техникүүдийг өнөөдөр хэрхэн устгаж байгаа шигээ “F-16 сөнөөгч онгоцнуудыг бас устгана” хэмээн сүрдүүлжээ.
Одоогоор Украины тал Өрнөдийн холбоотнуудын өгөхөөр амласан F-16 сөнөөгч онгоцнуудыг хүлээж байна.
Хамгийн багадаа 42 ширхэг ийм загварын онгоц Украинд ирэхээр болж, Украины нисгэгчид өнөөдөр Өрнөдийн орнуудад онгоцыг эзэмших сургалтад хамрагдаж байгаа. Сургалт дууссаны дараа онгоцнуудыг Украины агаарын баазуудад илгээх юм.
Гэхдээ F-16 онгоцны өндөр шаардлагыг Украины хэдэн бааз хангаж чадах нь тодорхойгүй байна.
Нөгөө талаар Путиний өчигдөр ярьсан зүйлд итгэхэд хэцүү юм. 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайнаас өмнө Оросын арми Украины нутаг дэвсгэрт халдах гэж байгааг Өрнөдийнхөн анхааруулахад Путин болон Кремлийн бусад өндөр албан тушаалтнууд үүнийг эрс няцааж байсан юм.
Эх сурвалж: Reuters
| Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03