Умард Солонгосын төв телевиз Их Британийн нэг шоу нэвтрүүлгийг цацахдаа үзэл суртлын шалтгаанаар хөтлөгчийнх нь өмссөн жинсэн өмдийг үзүүлэхээс татгалзжээ.
2010 онд BBC сувгаар анх цацагдаж байсан “Garden Secrets” шоу нэвтрүүлгийг Даваа гарагт KCTV суваг үзэгчдэдээ хүргэсэн юм.
Ингэхдээ шоуны хөтлөгч Алан Титчмаршийн өмссөн жинсэн өмдийг бүдгэрүүлж харуулжээ.
“Би өөрийгөө хэзээ ч аюултай хорлон сүйтгэгч, империалист гэж харж байгаагүй. Намайг ерөнхийдөө хор хөнөөлгүй, энгийн нэгэн гэж хүмүүс үздэг” гэж ахмад хөтлөгч Титчмарш энэ талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.
Умард Солонгост үзэл суртлын хараа хяналт маш өндөр байдаг. Иргэддээ гадаад ертөнцийн хүмүүсийн хувцаслалт, яриа, биеэ авч явах байдлыг хүртэл дуурайхыг хатуу хориглодог.
Тус улсын эрх баригчдын сүүлд хэрэгжүүлсэн “Гаднын үзэл суртал, соёлыг үгүйсгэх хууль”-иар энэ бүгдийг хатуу зохицуулсан байдгийг Сөүл дэх Солонгосын Их сургуулийн Умард Солонгос судлалын тэнхимийн профессор Нам Сун Ук тайлбарлажээ.
Тухайлбал жинсэн өмдийг Америкийн империализмын бэлгэдэл гэж үздэг, иргэддээ өмсөхийг хориглодог байна.
“Хөх жинс бол өрнөдийн соёлын бэлгэдэл болдог бөгөөд 1990-ээд онд тухайн үеийн удирдагч Ким Жон Ил нийгмээ жинсэн өмднөөс ангижруулах тушаалыг албаны хүмүүстээ өгч байсан юм. Ийм үзэл суртлын хориг 2020 оноос хойш дахин эрчимжсэн” гэж Өмнөд Солонгосын Сэжон Хүрээлэнгийн судлаач Питер Вард ярьжээ.
Дээр дурдсан хууль Умард Солонгост 2020 оноос хэрэгжиж эхэлсэн юм байна. Үүнд социализмын эсрэг үзэлтэй дуу хөгжим, кино, ном зохиол, зураг зэрэг урлаг соёлын бүтээлийг хориглож, зөрчвөл хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх газарт илгээхээс эхлээд цаазын ялаар хүртэл шийтгэдэг болжээ.
Эх сурвалж: CNN
| Умард Солонгосын төв телевиз Британийн хөтлөгчийн жинсэн өмдийг үзүүлэхээс татгалзжээ |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03