ОХУ-ын Москва хотод болсон халдлагын дараа Европын орнууд аюулгүй байдалдаа анхаарч эхэллээ.
Өнгөрсөн Ням гарагт Франц улс олимп дуустал онц байдал зарлахаар болсон юм. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Габриал Атталь Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албатай уулзсаныхаа дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.
Тэгвэл өчигдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Орост халдлага үйлдсэн террорист бүлгэмийг Франц руу ч халдах төлөвлөгөө гаргасан гэж сэжиглэж байгаагаа илэрхийлжээ.

Жералд Дарманин, Эммануэль Макрон, Амели Оуде Кастера нар
Ерөнхий сайд Г.Атталь "Олимпын наадамд халдлага гарах магадлал өндөр байна. Манай улсад 2017 оноос хойш халдахаар төлөвлөж байсан 45 террорист ажиллагааг зогсоосон. Зөвхөн энэ онд гэхэд 22 настай этгээд ижил хүйстнүүдийн ордог шөнийн цэнгээний газар болон еврей нийгэмлэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг таслан зогсоосон. Мөн 62 настай сэжигтэн католик сүмд халдахаар төлөвлөснийг цагдаа нарт ирсэн мэдээллийн дагуу шалгаад баривчилсан" гэж ярьсан юм.
Францын террористын эсрэг авдаг онц байдал нь гурван үе шаттай. Үүнээс гурав дахь буюу хамгийн хатуу арга хэмжээг авахаар болжээ. Ингэснээр нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал болон олон хүн цугларсан үйл ажиллагааг цэргийнхэн хамгаалах аж.
Ерөнхий сайд Г.Атталь ойрын хугацаанд 4,000 цэргийг онц байдлын үеэр хамгаалалтад гаргахад бэлэн болсныг мэдэгдсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард 13-нд тус улсын Аррас сургуульд халдлага гарч 57 настай Доминик Бернардын амь насанд халдсан хэргийн дараа Франц даяар онц байдал зарласан билээ.
Эх сурвалж: Inside The Games
| ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03